Та хэн нэгнийг гарын алга, хуруу бүр хумсаар нь ч шинжиж болно

Nail Art Designs trendsСудлаачид, хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг гарын зураас, алганы хээнээс мэдэж болно гэж үздэг. Тухайлбал эхлээд хүний гарыг ажиглах нь чухал. Тэр онцлог шинжээр нь хүнийг сонжих нь бий.

Ер нь эртнээс нааш хүнд гарын алгаа хамаагүй харуулж болохгүй гэж өвөг дээдэс маань захиж ирсэн билээ. Аливаа хүний гарын хурууны зураас, алганы хээ өөр хоорондоо адилгүй байдаг. Алганы хээгээр мэргэлэх анхны ном 1887 онд гарчээ.

Тэр цагаас хойш энэ нь шинжлэх ухаан болон хувирчээ. Хүний гарын алганд тоо томшгүй том жижиг олон зураас байдаг. Тэднийг шугам хэмээдэг. Тэр зураас нь огтлолцолтой, хээ угалз мэт харагдах нь бий.

Ширүүн алга
Эрч хүчтэй хүн. Ийм хүмүүс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггүй аж. Тэдний алга голдуу хуурай, хүнтэй гар барихдаа хүртэл чанга байдаг.

Зөөлөн алга
Үлбэгэр сул доройн шинжийн тэмдэг. Гэхдээ ийм хүмүүс тусч, өрөвчхөн байдаг. Тэд гомдомхой, бас өгөөмөр сэтгэлтэй байна.

Зузаан алга
Ийм алгатай хүн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн аж. Тийм хүн зөвхөн албан тушаал ахих, өөрийнхөө нэр төрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг байна. Бусдыг хайрладаггүй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.

Одоо гарын хуруунуудыг ажиглая. Хэн нэгнийг гарын алгаар мэргэлэхдээ хуруунуудыг нь сонждог аж.

Уян хатан хуруу
Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарч чадна. Ийм хүмүүс ихэвчлэн зальжин байдаг аж.

Уян биш хуруу
Өсөрхүү зантай, бусдыг уучлахын оронд, нэгийгээ үзэж байж л санаа нь амарна. Тэд өөрт нь таагүй зүйл хийсэн хүнийг хэзээ ч мартахгүй.

Шулуун хуруу
Чөлөөтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хүмүүс ихэвчлэн ой сайтай байдаг.

Муруй хуруу
Энэ нь ихэвчлэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.

Хумс
Хумс нь хүний байдаг. Эрүүл мэндийн илэрхийлэл байдаг.

Том хумс – Чимээгүй тайвны илрэл
Том хумстай хүмүүс хорслоос болж зовдоггүй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлүүлэхийн тулд өдөөн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгүй тэвчээртэй байдаг.

Урт хумс – Чадвартайн шинж
Урт хумстай хүмүүс хэрэв хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дүрсхийн асахгүй.

Богино өргөн хумс – мэдрэмжийн илэрхийлэл
Мэдрэмж сайтай хүмүүс. Тэднээс өөрийгөө хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.

Улаан хумс – ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж
Хумсны өнгө эрүүл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан өнгө давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж.

Хумсны дээрх цагаан хагас сарнууд – цусны эргэлт муудсны шинж
Энэ нь хумс тэжээлгүй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерөөсөө хагас саргүй байвал сайн. Гэхдээ энэ нь ховор.


Та хэн нэгнийг гарын алга, хуруу бүр хумсаар нь ч шинжиж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.