Амжилтанд хүрэхийнхээ өмнө зөөгч хийж явсан алдартнууд

16581

Хэн нэгэн амжилттай яваа хүн урьд нь амьдрахын тулд ямар ч хамаагүй ажил хийж явсан түүх байдаг. Олны танил алдартнууд ч дардан замаар алхаагүй нь тодорхой. Чи ч бас өөрт ашигтай боломжийг хүлээн зорилгоо төлөвлөж цагийн ажил, сайн чаддаг зүйлээрээ “халтуур” хийх гээд олон зүйл хийж яваа байх. Юмыг яаж мэдэх вэ, зөөгч хийж явсан гэхэд хэн ч итгэхээргүй эдгээр алдартнууд шиг чи гайхалтай бүсгүй болчих ч юм билүү.

1. Жэннифер Анистон 

Тэрээр дэлхий дахинд танигдсан жүжигчин болохынхоо өмнө зөөгч байжээ. Ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгч нарынхаа хажууд байнга зөөж яваа хоолоо унагачихдаг байсан бүтэлгүйхэн нэгэн.

2. Мэган Фокс
Жүжигчин болохынхоо өмнө тэрээр мөн зөөгч болон өөр бусад цагийн ажлыг олон удаа хийж явжээ. Үзэсгэлэнтэй залуухан бүсгүйд зарим нэгэн үйлчлүүлэгч нарын хандлага нь тааламжгүй байснаас ажлаа сольдог байсан гэнэ.

3. Мэрая Кэри 
Хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг, алдартны нэг болох дуучин Мэрая Кэри нь одоогийн өндөрлөгт хүрээгүй, байр сууриа эзэлж хараахан амжаагүй байх үедээ Нью Йоркийн Манхеттанд зөөгч хийдэг байжээ.

4. Эми Адамс
Кино урлагийн хамгийн том наадам болох Оскарын наадамд олон удаа нэр дэвшиж байсан чадварлаг жүжигчин Эми Адамс амжилтанд хүрэхийнхээ өмнө “Хүүтэрс”-ийн зоогийн газарт зөөгч хийж явсан.

5. Мариса Томэй
Жүжигчин Мариса Томэй нь хамгийн анхны гол дүрээ авч кинонд тоглосныхоо дараа маш хурдан амжилтанд хүрсэн юм. Тэрээр жүжигчин болохынхоо өмнө Tony Roma’s steakhouse-д зөөгч хийдэг байсан байна.

6. Кэлли Кларксон
Хүчирхэг хоолойтой дуучдын нэг гэгддэг тэрээр Америкийн шүтээн шоунд түрүүлснээр амжилтынх нь гараа эхэлсэн юм. Хөгжмийн ертөнцийн од болон гялалзахаасаа өмнө Техас дахь нэгэн клубт коктейл зөөгч хийдэг байжээ.

7. Никки Минаж 
Хөгжмийн ертөнцийн бас нэгэн томоохон төлөөлөл болсон дуучин Никки Минаж амжилтын гараагаа эхлэхээс өмнө зөөгч хийдэг байсан бөгөөд нэг үйлчлүүлэгч нь түүний үзгийг авсанд буцааж өгөхийг хүссэнээсээ болж халагдаж байсан удаатай.

8. Жулиана Мур 
Холливудын хамгийн алдартай, сайхан бүсгүйчдийн нэг болох тэрээр урьд нь маш олон газар зөөгч хийж байжээ. Жулиана Мур “As the World Turns” хэмээх цуврал кинонд тоглосноор амжилтын гараа нь эхэлсэн юм.

9. Сандра Баллок
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг болох жүжигчин Сандра Баллок одоогийн өндөрлөгт хүрэхийнхээ өмнө Манхеттанд наймаа эрхэлж, зоогийн газар зөөгч хийдэг байжээ.

10. Эва Мендес 
Нэр алдартай жүжигчин болохынхоо өмнө тэрээр пицца, хот догны газар зөөгчөөр ажилладаг байжээ.

11. Лэйди Гага
Содон хэв маяг, ур чадвараараа дэлхий нийтэд танигдсан дуучин Лэйди Гага хөгжмийн ертөнцөд гэрэлтэхээсээ өмнө Нью Йорк хотод оройн хоолны газарт зөөгч хийж явсан нэгэн.
Харин чи яг одоо хүсээгүй ажлаа хийж байгаа бол битгий сэтгэлээр унаарай. Бүх л ажилд сурах зүйл бий. Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голохгүй гэж үг байдаг даа.

Амжилтанд хүрэхийнхээ өмнө зөөгч хийж явсан алдартнууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.