Таргалчихна гээд мах идэхгүй яваа юм биш биз? Эмэгтэйчүүд бид бол эх болох хүмүүс учраас эрүүл мэнд, бие махбодьдоо хамгийн их анхаарал тавих ёстой. Мэдээж хүнсний ногоогүй дан мах идээд байвал, биед муу. Гэхдээ бас дан ногоо идээд байвал, уургаа нөхөж чадахгүйд хүрнэ.
1. Хэрэв бид үхрийн мах иддэггүй байсан бол бидний тархины хэмжээ одооныхоос 4 дахин бага байх байсан нь тогтоогдоод байгаа. Хүн төрөлхтний хөгжлийн явцад, хар мах маш чухал нөлөөтэй. Түүний уураг, ба өөх тос нь бидний тархины багтаамж тэлж оюун ухаан хөгжихөд нөлөөлсөн. Бид хэрэв одоог хүртэл мах идээгүй байсан бол модон дээр амьдарч бананаар хооллож байх байсан. Тиймээс үхрийн мах бол чиний оюуны тэжээл юм.
2. Мах иддэг газрын хүмүүс хамгийн удаан насалдаг. Хүний бие нь хивэгч амьтны мах болон бактериар боловсруулсан цагаан идээнд зохицсон байдаг. Тиймээс мах бол биднийг амьд байлгагч чухал хүнс.
3. Бидний бие хонь болон үхрийн махыг шууд уураг болгон задалдаг. Харин уураглаг хүнс хэрэглэнэ гэдэг булчингийн хөгжил болон гормоны тэнцвэрт байдал хадгалагдана гэсэн үг юм. Хүчтэй эрүүл, зөв хөгжилтэй биетэй болоход үхрийн мах сайнаар нөлөөлнө.
4. Хар мах нь хүнд хэрэгтэй чухал эрдэс болох цайр, төмөр, магнигийн гол эх үүсвэр юм. Маханд эдгээр эрдэсүүд нь биед амархан шингэх хэлбэртэйгээр оршдог байна.
5. Витамин В12-ийн хамгийн чухал эх үүсвэр нь амьтны мах. Ялангуяа үхрийн маханд энэ мэдрэлийн систем болоод цус төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг витамин ихээр агуулагддаг. Тиймээс үхрийн мах нь чиний толгой өвдөхгүй байхад тусалдаг.
6. Хар маханд агуулагдах карнитин нь алдагдсан энергийг нөхдөг.
7. Хавдарын эсрэг хамгийн идэвхитэй, хүчтэй антиоксидант бол палмиотелийн болон леонелийн хүчил юм. Эдгээр нь үхрийн болон хонины өөхөнд ихээр агуулагддаг байна.
Мах идсэнээр жин төдийлөн нэмэгдэхгүй. Харин мах идэхгүй байвал чиний бие шаардлагатай уургийг нөхөж чадахгүйн улмаас гүн ядаргаанд орж хий таргалах магадлалтай. Гол нь махаа юугаар хачирлаж идэж байгаадаа л анхаарлаа хандуул. Мөн цагаан хоолтонууд нь махнаас авах эрдэс бодис, уургаа өөр бүтээгдэхүүнээр орлуулдаг учраас тэдэнтэй өөрийгөө харьцуулж болохгүй шүү.