Хүүхдийн хүмүүжил эцэг эхийн ааш зан төлөвшлөөс шууд шалтгаалдаг

Parents Reading to Laughing Boy- Эцэг эхчүүдийн бүх үг үйлдэл хүүхдэд нөлөөлдөг.
- Эцэг эхийнхээ харьцах онцлог, бусад хүмүүсийн хандлага зэрэг өчүүхэн төдий гэмээр зүйлийг ч хүүхэд тун анхааралтай ажигладаг.

- Жаахан хүүхэд юу л “мэдхэв” гэж эцэг эхчүүд ханддаг нь тэдний хамгийн том алдаа.
- Хүүхэд томчуудын нүүрний хувирал, дуу хоолойны өнгө аяс, тэр ч бүү хэл алхаа гишгээний өөрчлөлтийг андахгүй.

- Эцэг эхээ хүндэтгэх үзэл хүүхдэд өөрөө хүрээд ирдэггүй харин он удаан жилийн туршид аажмаар төлөвшин бий болдог.
- Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ үг дуугүй үгэнд орох ёстой гэж үздэг нь туйлын буруу хүмүүжил юм.

- Гэтэл зарим хэсэг нь өчүүхэн төдий алдаа, буруутай үед хүүхдийг шийтгэхийг урьтал болгодог. Энэ нь ч бас маш буруу.
- Энэ эцэстээ өөртөө итгэлгүй, бусдыг дагамтгай, хэт хамааралтай, бие даасан бус төлөвшилтэй хувь хүнийг бий болгочихдог.

- Нөгөө хэсэг нь хүүхдийг хэтэрхий дур зоргоор нь байлгаж, хүссэн бүхнийг нь авч өгөх зэргээр ерөнхийдөө “хүмүүжлийн ажлыг өөрт нь” даатгачихдаг.
- Ийм хүүхэд хожим хэрэг төвөгт ч холбогдох нь бий. Яагаад гэвэл эцэг эх нь түүнд юу болох, болохгүйг багаас нь сургаагүйн уршиг.

- Хүүхдээ хэт хайрлаж эрхлүүлэх нь амьдралаас тасархай нийгэмтэйгээ харьцах чадваргүй хувь хүн болж төлөвших гэмтэй.
- Хүүхэдтэй харьцах харьцаа нь өргөн хүрээг хамаарах тул эцэг эхчүүд өөрсдөө ном их уншиж боловсрох шаардлагатай.

- Хүүхдийн дуусашгүй асуултанд хариулахаас бүү цааргал.
- Таны үг бүхэнд түүний утга санааг хүүхэд эргэцүүлэн маш их ач холбогдол өгдөг юм шүү.


Хүүхдийн хүмүүжил эцэг эхийн ааш зан төлөвшлөөс шууд шалтгаалдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.