Кино урлагтай бага балчир наснаасаа холбогдсон авъяаслаг жүжигчин бол О.Гэрэлсүх билээ.
Та бидний сайн мэдэх “Амьдралын нахиа” кинонд архичин эцгийн хүүгийн дүр бүтээж, харанхуй шөнө гэрээсээ хөлчүү эцэгтээ хөөгдөн тамхины иш түүдэг тэр хүү бол өнөөдрийн О.Гэрэлсүх шүү дээ.
Сүүлийн үед түүнийг Монголын хамгийн хэрцгий жүжигчин гэх болсон. Учир нь манай улсын урдаа барьдаг, хамгийн сайхан бүсгүйчүүд болох топ модель Э.Одгэрлийг “Гэр” ОАК-нд жирэмсэн үед нь зоддог, топ модель Д.Пүрэвсүрэнг “Лардьма” кинонд мөн хэрцгийгээр зоддог нөхрийн дүрийг бүтээсэн.
Үүнээс нь болоод түүнийг сайхан хүүхнүүдийн эрлэг хэмээн хочлох болсон. Тэгвэл авъяаслаг жүжигчин залуу маань ээлжит сайхан бүсгүйгээ зодоод амжжээ. Түүний дараагийн золиос нь А.Гэрэлцэцэг ажээ.
А.Док