Оросын нэрт теннисчин бүсгүй Мария Шарапова 25 насныхаа төрсөн өдөрт зориулан үсний засалтаа эрс өөрчилж, шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа.
14 настайгаасаа спортын тавцанд томоохон амжилт гаргаж, дэлхийн тэргүүн теннисчний алдрыг хүртэж, “Их дуулга”-д гурвантаа түрүүлсэн Мария Шарапова үргэлж мөрөө давсан урт шаргал үстэй байсаар ирсэн.
Тэрээр саяхан фейсбүүк дээрх хуудсандаа тайрмал мэт харагдуулахаар дээш шуусан үстэй зургаа тавьжээ. Энэ зургийг харсан олон мянган фенүүд нь сайхан харагдаж байна гэсэн сэтгэгдэл үлдээсэн гэнэ.
Энэ зургийнхаа тайлбарт тэрээр “Та нарт ямар харагдаж байна вэ? Харин надад бол таалагдаж байгаа шүү!” гэж Мария Шарапова бичжээ.