“Трансформерс”-ын од Меган Фокс нөхрөөсөө салжээ

xw_1035403“Трансформерс”, “Мэлхий-нинжа” кинонуудын од Меган Фокс гэр бүл салах өргөдлөө өгчээ. Тэрээр жүжигчин Брайан Остин Гринтэй таван жил амьдарсны эцэст салахаар шийдсэн байна.  People сэтгүүлд бичсэнээр, хосуудын хооронд “ноцтой үл ойлголцол” үүссэний улмаас салж байгаа бөгөөд Фокс энэ гэр бүлд төрсөн хоёр хүүдээ тэтгэмж авахыг хүсч байгаа аж.

Нэр нь тодорхойгүй эх сурвалжаас сэтгүүлчдэд мэдээлснээр, жүжигчин бүсгүй нөхрөөсөө аль зургаадугаар сарын 15-нд салсан гэнэ. “Меган, Брайан нарын салалт нь амьдрал, ажил үйлсийн янз бүрийн шатанд байгаа хоёр хүний тухай холливудын сонгодог түүх юм” хэмээн сэтгүүлийн ярилцагч өгүүлжээ.

Меган хамаагүй залуу бөгөөд ажлын төлөө жинхэнэ зүтгэж, карьер хөөдөг насан дээрээ байгаа, харин Брайан түүнээс илүү их халамж анхаарал өөртөө шаардсанаас хосуудын хооронд зөрчил үүссэн бололтой. Нөхөр нь Меганыг ихэнх цагаа гэр орондоо үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөх ёстой гэж үздэг байсан аж.

Мөн US Weekly-д дурдсанаар, “Беверли-Хиллз 90210″ цувралын дүрээрээ алдаршсан Грин одоо хүртэл хуримаа бөгжөө зүүсээр байгаа гэжээ. Жүжигчдийн салалтын тухай сэтгүүлчдийг мэдсэнээс хойш хэд хоногийн дараа авсан фото зураг үүнийг баталж байгаа аж.

Меган Фокс и Брайан Остин Грин были вместе 11 лет. Они начали встречаться еще в 2004 году, а поженились в 2010-м.

Дашрамд өгүүлэхэд, Меган Фокс, Брайан Остин Грин нар хамтдаа 11 жил байсан юм. Тэд 2004 оноос уулзаж эхэлсэн бөгөөд 2010 онд албан ёсоор гэрлэсэн билээ.


“Трансформерс”-ын од Меган Фокс нөхрөөсөө салжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex