“Трансформерс”, “Мэлхий-нинжа” кинонуудын од Меган Фокс гэр бүл салах өргөдлөө өгчээ. Тэрээр жүжигчин Брайан Остин Гринтэй таван жил амьдарсны эцэст салахаар шийдсэн байна. People сэтгүүлд бичсэнээр, хосуудын хооронд “ноцтой үл ойлголцол” үүссэний улмаас салж байгаа бөгөөд Фокс энэ гэр бүлд төрсөн хоёр хүүдээ тэтгэмж авахыг хүсч байгаа аж.
Нэр нь тодорхойгүй эх сурвалжаас сэтгүүлчдэд мэдээлснээр, жүжигчин бүсгүй нөхрөөсөө аль зургаадугаар сарын 15-нд салсан гэнэ. “Меган, Брайан нарын салалт нь амьдрал, ажил үйлсийн янз бүрийн шатанд байгаа хоёр хүний тухай холливудын сонгодог түүх юм” хэмээн сэтгүүлийн ярилцагч өгүүлжээ.
Меган хамаагүй залуу бөгөөд ажлын төлөө жинхэнэ зүтгэж, карьер хөөдөг насан дээрээ байгаа, харин Брайан түүнээс илүү их халамж анхаарал өөртөө шаардсанаас хосуудын хооронд зөрчил үүссэн бололтой. Нөхөр нь Меганыг ихэнх цагаа гэр орондоо үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөх ёстой гэж үздэг байсан аж.
Мөн US Weekly-д дурдсанаар, “Беверли-Хиллз 90210” цувралын дүрээрээ алдаршсан Грин одоо хүртэл хуримаа бөгжөө зүүсээр байгаа гэжээ. Жүжигчдийн салалтын тухай сэтгүүлчдийг мэдсэнээс хойш хэд хоногийн дараа авсан фото зураг үүнийг баталж байгаа аж.
Меган Фокс и Брайан Остин Грин были вместе 11 лет. Они начали встречаться еще в 2004 году, а поженились в 2010-м.
Дашрамд өгүүлэхэд, Меган Фокс, Брайан Остин Грин нар хамтдаа 11 жил байсан юм. Тэд 2004 оноос уулзаж эхэлсэн бөгөөд 2010 онд албан ёсоор гэрлэсэн билээ.