Өглөө эрт эрч хүч дүүрэн босвол сэтгэл санаа өөдрөг, тэр өдрийн ажил сайхан бүтдэг шүү дээ. Харин эсрэгээрээ арай гэж боссон бол өдөржин нойр хүрч, ажлаа ял мэт хийдэг гэдэгтэй санал нийлэх байх.
Тэгвэл таныг эртэч бялзуухай байхад тань туслах зургаан зөвлөгөөг хүргэж байна.
1.Эрт унтах
Өглөө эрт босохын тулд орой эрт унтах хэрэгтэй. Хүн өдөрт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд тохиромжтой байдаг гэнэ. Тиймээс аль болох нойроо сайн авах хэрэгтэй. Энэ хэмжээнд унтаж, амарсан байхад өглөөг эрч хүч дүүрэн угтахад тань тусална.
2.Гэрэлтэй өрөө
Өглөө сэрэхэд унтлагын өрөө харанхуй, гэрэл муутай байх нь нойрмоглох, сэрэхэд хэцүү болох нөхцлийг бүрдүүлдэг байна. Тиймээс ороо цонхныхоо хажууд байрлуулах, өрөөгөө гэгээлэг өнгөөр тохижуулах, унтахдаа хөшгөө нээж орхих хэрэгтэй аж.
3.Дасгал хийх
Өглөө боссоныхоо дараа дасгал хийх нь өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тань тусална. Та өглөөд 15 минут тогтмол дасгал хийж байгаарай. Өглөөний дасгал тухайн өдөртөө эрч хүч бэлэглэхээс гадна дараагийн өглөөг сайхан эхлэхэд тусалдаг чухал зүйл юм.
4.Өглөөний цай уух
Өглөөний цай уух нь өдөржин ажиллах эрч хүч өгөхөөс гадна маргааш өглөө эрт босоход тань тусалдаг гэнэ. Өглөөний хоолыг өөртөө гэдэг. Тиймээс өглөөний цайгаа өөртөө зориулан жимс, ногоо түлхүү хэрэглэн эрүүл хооллохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
5.Үсээ оройд угааж байх
Унтахаасаа өмнө үсээ угааж байх нь сайхан амрахад тусалдаг гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд оройд үсээ угаавал өглөө дасгал хийх, цайгаа уух цаг гардаг аж.
6.Өөртөө сэтгэл хангалуун байх
Энэ нь таныг сэрүүлгээсээ өмнө сэрэхэд туслах бас нэг хүчин зүйл. Өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг хүн өглөө эрт сэрдэг байна. Сэрүүлэг дуугарахаас өмнө босоод дуртай номноосоо хэдэн хуудас уншина гэдэг бас л сайхан мэдрэмж шүү дээ.