Загвар өмсөгч Нора гэхээр тэр бүр хүмүүс мэддэггүй. Учир нь Нора буюу Оюунномин нь Сингапур улсад загвар өмсдөг нэгэн. Тэрбээр Сингапурын үндэсний их сургуульд бизнесийн удирдлагаар суралцахын зэрэгцээ 2005 оноос хойш тэндхийн томоохон агентлаг болох Divamodels-ийн мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа. Анх 2000 онд” Гоёл” наадамд оролцож загварын эхлэлээ тавиад удаагүй байхдаа Топ модель Болормаагаар хичээл заалгаж гарын шавь нь болсон гэсэн.
Нора алдарт Channel, Max Mara зэрэг брэндийн нүүр царай болж, сурталчилгаанд нь тоглосон төдийгүй сэтгүүлийн хуудаснаа дүрээ олонтаа мөнхөлсөн маш өвөрмөц царайтай загвар өмсөгчөөр нэрлэгддэг аж. Саяхан тэрбээр Cosmopolitan сэтгүүлийн шилдэг загвар өмсөгчийн шагналыг гардаж авахаар эх орондоо ирээд байгаа. Аргагүй л загварын акулуудын нэг топийн маань гарын шавь дэлхийн тайзнаа нэрээ гаргаж байгаа нь багшийн эрдэм шавьд гэдгийн нэг илрэл буй за.
Э.Ариунаа NUUTS