Дуучин Ану саяхан урд хөршийн нийслэл Бээжинг зорьсон. Тэрээр тун удахгүй Азийн гоо сайхны тэмцээнд эх орныхоо нэрийг гарган оролцохоор болсон.
Түүний оролцохоор бэлтгэж буй олон улсын гоо сайхны тэмцээн нь одоогоор хэсэг хугацаагаар хойшлогдсон байгаа гэнэ. Энэ хооронд дуучин Ану тэмцээний бэлтгэл ажлаа бүрэн хангахаар ажиллаж байгаа гэнэ.
Мөн дуучин Ану тус тэмцээнд оролцсоныхоо дараагаар уран бүтээлийн ажилдаа орж, энэ зуныг завгүй өнгөрүүлэхээр шийдсэн гэнэ лээ.
Ирэх зуны урин дулаан цагаар тэрээр нэлээд хэдэн шинэ уран бүтээлтэй зууралдаж, даацтай хэдэн сайн дуутай болохоор төлөвлөж байгаа гэнэ.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=50275