“Хурд” хамтлагийнхныг дагаж гүйсээр олны танил болсон “Шанз гурав” хамтлаг “Teaser” буюу “Уясал” хэмээх шинэ бүтээлээ олны хүртээл болголоо. Тэдний хувьд дуншиж, дуншиж, жилдээ нэг бүтээл гаргадаг хэдий ч шинэ клип бүр дээрээ нэг гишүүнээ сольчихсон байдаг.Байгуулагдаад гурван жил болоход гурван бүсгүйгээ сольсон тус хамтлагийнхан сүүлийн нэг жил тун нам гүм байсан. Учир нь, тус хамтлагийн ахлагч Б.Булган нярайлж, “Хурд” хамтлагийн гитарчин Н.Наранбаатарт хэнз үрийг нь тэврүүлсэн билээ.Тэгвэл энэ удаа “Шанз гурав” хамтлагийнхан дөрвүүлээ болон эргэн иржээ. Гэхдээ тэд энэ удаа хамтлагтаа бүл нэмээгүй бөгөөд хуучирч Одноотой хамтарсан уран бүтээл хийсэн аж.