Тэйлор Свифт, Аврил Лавин нар эвлэрэв

Тэйлор Свифт, Аврил Лавин нар Сан-Диегод болсон нэгэн тоглолт дээр хамтдаа дуулж шүтэн бишрэгчдээ баярлуулсан аж. Тэд хамтдаа дуулаад зогсохгүй эцэс сүүлд нь тэврэлдсэнээр танхимд байгсдыг нижигнэсэн алга ташилт хийхэд хүргэжээ. Бүсгүйчүүдийн муудалцаан шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихэд гонсойлгосон билээ.

Тэгвэл бүгд л энэ үйл явдлыг хоёр од бүрэн эвлэрсэн гэж үзсэн байна. Сүүлийн үед хоёр дуучны харилцаа нэлээдгүй муудсан юм. Бүх зүйл хөгийн асуудлаас эхлэлтэй аж. Тэйлорын нэгэн шүтэн бишрэгч нийгмийн сүлжээнд өөрийн шүтээнийг Аврил Лавинаас дээгүүрт тавьсан нь асуудал дэгдээсэн билээ.

Яагаад ч юм Свифт бүсгүй тэр сэтгэгдлийн дор лайк дарчихжээ. Үүнд нь Аврил бухимдсан байна. Тэр цагаас хойш нэг нэгэнтэйгээ харьцахаа больсон юм. Гэвч эцсийн бүлэгт хоёр бүсгүй эвлэрэх нь зүйтэй гэж шийджээ. Ингэснээр санхүүгийн ашиг, орлого нь ч шууд нэмэгджээ. Хамтдаа тоглох болсон тухай зар тарангуут тоглолтын тасалбарууд маш хурдан борлогдсон аж. Эх сурвалж www.wikimon.mn

Тэйлор Свифт, Аврил Лавин нар эвлэрэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.