Эцэг эхдээ загнуулахаар хүүхдийн тархинд ямар өөрчлөлт гардаг вэ?

o-PARENTS-KIDS-FIGHTING-facebook“Хүүхдээ магтдаггүй эцэг эх гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг”. Хатуу сонсогдож байж мэдэх ч магтах ба загнах нь хүүхдэд ямар өөр нөлөө үзүүлдгийг мэдвэл хэтрүүлсэн санагдахгүй.

Хүүхэд хүн болж өсөж хөгжихийн тулд магтаал ус агаар мэт хэрэгтэй. Магтаал ямар хэрэгтэйг ойлгохын тулд хичээлээ хийсэнгүй гэж загнахад хүүхдийн тархинд ямар процесс явагддагийг ойлгох хэрэгтэй.  Загнах арга янз бүр. Хэлэх үг, загнах аргаа андуурвал  хүүхэд “чи толгой муутай” байна гэсэн дохио болгон хүлээж авдаг байна. Ямар нэг юмыг чадсан, чадаагүйн тухай гэхээсээ өөрийгөө үзэх үзэлд нь “би толгой муутай, чаддаггүй” гэх сэв суумагц  ганц удаа юм ойлгоогүйгээсээ болоод бусад хичээлдээ ч хүүхдийн сониуч зан, сурах мэдэх, асуух эрмэлзлээр биш “би толгой муутай, ойлгохгүй, загнуулахгүйн тулд яах вэ” гэсэн сөрөг мэдрэмжээр хандахад хөтөлнө.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад ийм хандлагатай болж, алдахаас айж биеэ барьж, сандарч тэвдмэгц хүүхдийн тархи бета үелзэлд орж байдаг байна.

 

Энэ нь яана гэсэн  үг вэ?
Хичээллэх чадвар муудаж, ойлгоц удааширна гэсэн үг. Бэта үелзэл сэргэг байж шинэ юм сурах, даалгавар хийхэд тустай ч хэт ихдвэл стресс, түгшүүр үүсгэж юмыг өөрийн сонирхлоор сурах, ойлгох чадвар мууддаг байна.

Явцыг жагсааж харвал ийм цикл үүснэ.

  1. Эцэг эх хүүхдийнхээ алдааг буруутгаж загнана
  2. Хүүхдэд айх тэвдэх мэдрэмж үүснэ
  3. Хүүхдийн тархи бэта үелзэлд орно
  4. Хүүхдийн ойлгоц улам муудна
  5. Дараагийн хичээлээ ойлгохгүйд хүрнэ
  6. Дахин загнуулна
  7. Нэгдүгээр шат руу буцна, ингээд хар цикл үүснэ.

Хүүхдийг загнах нь ямар уршигтайг ойлгож, сурах явцад магтаал чихэр хоёроос өөр юм хольдоггүй нэг айхтар үндэстэн бий.  Жүүдүүд. Тэдний хүүхдэд ном заах арга ухаанаас энд нийтэлсэн.

Өчигдөрхөн бяцхан үрсээ эрдмийн хаалгаар хөтөлж оруулсан эцэг эх та хүүхдийг магтаж өсгөж байна уу, загнаж өсгөж байна уу, тэнгэр газар шиг ялгаа үүсгэдгийг битгий мартаарай.


Эцэг эхдээ загнуулахаар хүүхдийн тархинд ямар өөрчлөлт гардаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex