“Victoria’s Secret” шоуны алдарт загвар өмсөгч Хайди Клум нэгэн гайхалтай гэрэл зургийг твиттертээ тавьжээ. 19 настайдаа авахуулсан тэрхүү гэрэл зургийг одоогийнхтой нь харьцуулбал Хайди танигдахааргүй өөр болсон байна. Тэрээр Пүрэв гаригт твиттертээ, “Би энэ зургийг 1992 онд авахуулж байлаа. Загвар өмсөгч болохоор авахуулж байсан зурагнуудын минь анхных нь байсан юм. Бас энэ бол миний үсний жинхэнэ өнгө нь мөн” хэмээн бичсэн байна.
Хуучны тэрхүү гэрэл зураг дээр цайвар шар өнгийн гоёлын даашинз өмссөн Хайди урт хүрэн үстэй, чихмэл тоглоом болон хүүхэлдэйнүүдийнхээ хамт орон дээр суусан байв. 25,000 оролцогч оролцсон Model 92 үндэсний тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөөс гараагаа эхэлсэн тэрээр Германы Project Runway төсөлт шоуны хөтлөгч, зохион байгуулагч нь билээ. Тэр үед Клум Нью-Йоркийн Metropolitan Models-ийн CEP Томас Зоймертой хамтран ажиллах санал хүлээн авч байсан юм. Магадгүй үзэсгэлэнтэй төрхийг нь илүү тодотгож өгсөн энэ гэрэл зураг түүнийг уг агентлагтай гэрээ байгуулахад нөлөөлсөн ч байж болох юм. Нөхөр Силээс салаад удаагүй байгаа Хайди Клум Лени, Хенри, Йохан, Лу хэмээх дөрвөн хүүхэдтэй билээ.
Б.Бурмаа /Ноён/