Түүнтэй яаж харьцах вэ

6fe8da1e876b54b2ca7a52dfc633ac0fСайн байна уу? би 3 сар гарангийн өмнө нэг залуутай уулзаж эхэлсэн юм. Анхнаасаа л бид их хурдан дотноссон. 3 4 дэх уулзалтан дээрээ хөдөө явж 2 3 хоносон ч секс хийгээгүй.

Хөдөө явж ажилдаг учраас бараг сар уулзалгүй нетээр л холбоотой байсан. Тэгэхэд тэр их л нялуун үгтэй мессеж бичиж, байнга л нетээр хардаг байсан. Тэгснээ гэнэт ирж чадахаа болилоо, дахиад ажиллална гэсэн. Би ч шууд л сэтгэлээр унаж, яваад очмоор ч юм шиг санагдаж байлаа. Энэ сэтгэл хөдлөлөө ч гаргаж, уйдаж байгаагаа бас хол байх чинь хэцүү юм гэх маягтай санаануудыг хэлсэн. Гэтэл тэр намайг шалгаж байсан бололтой. Анх хэлсэн хугацаандаа ирж, их л санасан бололтой уулзаж бариад л дажгүй байлаа. Тэгсэн нэг өдөр би санамсаргүйгээр түүний гадаад явах гэж байгаа тухай олж мэдсэн юм. Өөрийг нь хэлэх хүртэл хүлээгээд байсан ч юу ч хэлэхгүй явсаар л байсан. Үүнийг мэдсэн өдрөө өөрийгөө огт барьж чадалгүй уурлачихсан. Гэхдээ нууцаллаа гэж биш, өөр зүйлээс болсон юм шиг. Ердөө ганц удаа л ингэж уурласан. Өдөр өнгөрөх тусам л тэрэнд дасч байлаа, явна гэдгийг нь мэдсээр байж шүү дээ.

Бид нэгэнт дотно болж, түүнд хувцас хүртэл оёж өгсөн ч “Баярлалаа” гэх үг сонсолгүй харин ч бүр нэг тийм хачирхалтай нүдний харцыг олж харсан. Мань залуу хөндийрөөд л…. Нөгөө нялуун үгнүүд нь алга болж, уулзахаар бол хэвийн, гэхдээ нэг л сонин. Тэгэж байгаад нэг өдөр явах гэж байгаагаа хэлсэн. Яагаад ч юм сэтгэл нэг их шаналаагүй ч маш их гомдож байсан. Ер нь тэгээд сэтгэлд сэв суухаар үйлдэл, үг хэлэхэд секс ч сонирхолгүй, ийм тийм байрлалаар ч хийх хүсэлгүй болчихдог юм байна. Өмнөх охиноо мартаж чадаагүй олон жил болсон юм байна лээ. Гэтэл би ч бас тэрэнд дасчихсан байсан болохоор уулзах хэрэггүйгээ мэдсээр байж өөрийгөө татаж авч чадахгүй л байсан. Виз нь бүтэж, бүр явах хугацаа нь ойртоод л. Нэг найзынх нь хэлснээр тэр өмнө нь найз охинтой байгаагүй юм гэсэн. Би итгээгүй ээ, найз нь тэр зэргийн зүйл хэлж, тэр ч хэлүүлж чадна. Ганц удаа хоол хийж өгөхдөө зориудаар нээх амт сайнгүй шөл хийсэн, сэтгэлийг нь харах гэж.

Минийхээр бол тэгэсхийж байгаад л яваад өгнө гэсэн бодолтой байсан бололтой. Хэрвээ тэр үлдээд хайрлаад хайрлуулаад ажиллаад амьдаръя гэсэн бол над шиг айлын ганц охин, мөнгө хөрөнгө нь ч тэрнийх болж болох л байсан. Түүнийг гаргаж өгдөг өдөр гэрийнхэнтэй нь танилцсан. Нэг тийм назгай, дугарч ядсан, тэнэг уулзалт. Очихгүй байя гэж бодож байсан ч хамгийн сүүлийнх, тэгээд ч төгсгөлийг нь хармаар санагдаад байсан болохоор очсон. Мэдээж хайртай нохойгоо ч орхиод хөдөө явсан уйлдаг болохоор хэдэн сар холбоотой байсан гэсэндээ уйлсан. Харин мань гар их л жаргалтай амьтан, арай л инээхээс наагуур. Найзуудынх нь нүдний харцнаас санаа зоволтыг мэдэрч байсан. Тэр одоо ч гэсэн хүүе хаая гээд л юм бичээд байдаг ч би нэг л дүүрэн сэтгэлгүй болчихжээ.

Магадгүй энийг олж уншаад өөртэй нь хичнээн адилхан түүх болохыг таамаглаж болох л юм. Эндээс харахад дуртай бол дуртай, дургүй бол дургүй гээд эртхэн учраа олж чаддаг хүн л жинхэнэ эр хүн юм шиг. Эмэгтэй хүнийг дасгачихаад дараа нь яах гээд байгаа нь тодорхойгүй. Сэтгэлээ чанга барьж байгаа ч санах л юм. Одоо эргэлзэж байгаа зүйл бол хүний нутагт яваа тэрэнд яаж хандах вэ гэдэг л байна. Огт харьцахгүй байх уу? хааяа нэг хариу хэлчихээд байх уу гэдэг л байна.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Түүнтэй яаж харьцах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Uyanga Огноо: 7 September 2015 Reply

Naad zaluu chini hudlaa zaluu bnaa dvv mini erthen jinhene hairaa ol doo

Нэр: tttt Огноо: 7 September 2015 Reply

hay iim zaluu hudlaa bdag ym

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.