“Хүмүүс намайг хиймэл шүдтэй байхдаа сайхан харагддаг гэж хэлдэг. Гэвч тэдэнд л тэгж санагддаг биз, миний хувьд байгаагаараа л байх хамгийн сайхан” Мелани
Мелани Гэйдос хэмээх 27 настай бүсгүй эктодермал дисплази гэх маш ховор генийн эмгэгээр өвчилжээ.
Энэ нь түүний үс, хумс, шүд, мөгөөрсний яс зэрэгт нөлөөлж, ургалт өсөлтийг зогсоосон байна.
Аль хэдийн нас биед хүрсэн боловч түүнд шүд ургаагүй бөгөөд мөн халзан.
Хүүхэд байхаас нь энэ бүгд эхэлсэн бөгөөд түүний хараанд нөлөө үзүүлж, сохрох хэмжээнд хүрчээ.
Нэг үгээр Мелани яс болон арьсны эмгэгтэй.
Гэвч загварын ертөнцөд Мелани Гейдос гэх нэр жинхэнэ шуугиан тарьж байна.
Түүний мөрөөдөл загвар өмсөгч болох байлаа.
The Doctors эрүүл мэндийн ток шоуны үеэр дуучин Майли Сайрусын шүд анхнаасаа буруу ургалттай байсан тухай сонсоод тэрбээр хиймэл шүдээ зүүхийг больсон байна.
Эндээс л түүний амьдралд өөрчлөлт орж, Мелани хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж эхэлсэн байна.
Тэрбээр Нью Йоркийн Пратт дээд сургуульд загвар өмсөгчөөр суралцсан тэр үеэс түүний ер бусын өвөрмөц төрх олонд танигдаж эхэлжээ.
Одоо тэрбээр нэрд гарсан загвар өмсөгч. Мелани Германы алдартай Раммштейн хамтлагийнийн клипэнд тоглож мөн хамгийн авьяаслаг гэрэл зурагчид болох Кристиан Мартин Вайс, Скотт Ирвин нартай хамтран ажиллаж байна.
“Хүмүүс түүнээс яаж нэг ч шүдгүй байж хоол идэж чадаж байна гэж асуухад хөлгүй хүн ч гэсэн марафонд гүйж чаддаг биз дээ гэж хариулдаг” хэмээн Мелани хэлсэн юм.
И.Августа