Солонгос үндэсний хоол “Тагтуритан”

2811422415657Орц:
Тахиа 1ш,
Төмс Зш,
Лууван 1 том,
Бөөрөнхий сонгино 1 ш,
Ногоон сонгино 1 ш,
Сармис 2 хумс,
Элсэн чихэр 3 ц/х,
Хар перец бага зэрэг,
Ус 1 л,
Давс бага зэрэг,
Гучужан 3 ц/х,
Гучугару 1-2 ц/х,

Хийх арга:
Тахианы махаа хүйтэн усанд сайтар угаасны дараа 15-20 минут чанана.

Төмсөө нэгийг нь дөрөв юм уу найм хувааж хэрчих бөгөөд лууванг төмстэй адил хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө хийж буцалгана.

Таван минут орчмын дараа бөөрөнхий сонгино, ногоон сонгино, гучүжан, гучугару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец, мөн бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана.

Төмс, лууван болох хооронд шөл өтгөрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол усыг бага зэрэг нэмж болно. Давсыг мөн бага зэрэг нэмж амтыг тохируулаарай.


Солонгос үндэсний хоол “Тагтуритан”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.