Америкийн “Apple” компани тус компанийн зах зээл дээр шинээр гаргах гэж байгаа 10-н шинэ бүтээгдэхүүнийг нийтэд танилцууллаа.
Тэдгээрийн тоонд “IPHONE S6” утас багтаж байгаа юм. “IPHONE S6” утас нь “IPHONE 6” утаснаас өргөн, урт, зузааны хэмжээгээр 0.06-0.18 мм хүртэл хэмжээгээр нэмэгдсэн байгаа бөгөөд хэмжээ нэмэгдэх болсон шалтгаан нь мэдрэгчтэй дэлгэцийн хийх үйлдэл өөрчлөгдсөнтэй холбоотой ажээ.
Солонгос улсын ухаалаг гар утасны зах зээлийн дунджаар 15%-ийг “Apple” компанийн “IPHONE” утасны цувралууд эзэлдэг. Харин дээрх утас ирэх 10~12 сард худалдаанд гарсан тохиолдолд “IPHONE” утасны зах зээл эзлэх хувь нэмэгдэж 27.3% хүрэх магадлалтай юм байна.