Хатан хаан Викториагийн амжилтыг эвдэв

Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд хамгийн удаан суусан тус улсын анхны эмэгтэй удирдагч боллоо. Тэрбээр хаан ширээг 63 жил, долоон сар, хоёр өдөр удирдаж, Британийн хаан ширээнд 63 жил, таван өдөр заларсан хатан хаан Викториагийн амжилтыг ийнхүү эвдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.333bn0k8mhs34h8653476tma2II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд 25 настайдаа Их Британи, Умард Ирландын хатан хаанаар өргөмжлөгджээ. Хатан хаан Британийн хамтын нийгэмлэгт багтах 53 орны тэргүүн бөгөөд 16 орны хувьд зөвхөн бэлэг тэмдэг билээ.

89 настай хатан хаан өнгөрсөн оны зул сарын баяраар ууган хүү, угсаа залгамлах ханхүү Чарльзид титмээ шилжүүлэн өгнө хэмээн ойрын эх сурвалжууд таамаглаж байсан юм. Хатан хаан саяхан ард түмэнтэйгээ мэндчлэх үеэрээ “Миний хүү их хөгширчээ. Дэндүү олон жил ханхүү байлаа” гэж хэлсэн байна.


Хатан хаан Викториагийн амжилтыг эвдэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.