Сармис, зөгийн балны соустай шаржигнуур гахайн мах

Шаржигнуур тахиа гэж сонсч байснаас шаржигнуур гахай гэж дуулж байв уу? Тахианаас ялгаатай нь гаднаасаа шажигнасан хатуу харагдах хэрнээ дотор талдаа шүүслэг зөөлөн байх болно. Хийхэд ч хялбар бөгөөд амттай болдог шүү.

16754

1. Бэлдэх хугацаа – 15 минут
Шарах хугацаа -15 минут буюу нийт 30 минут л зарцуулах болно.
Орц:
6 ижил хэмжээгээр хувааж бэлдсэн гахайн гол мах
1 аяга гурил
2 цайны халбага давс
2 цайны халбага хар перец
1,5 амны халбага цагаан гаа 1 цайны халбага ганга
1 амны халбага улаан чинжүүний нунтаг
1,5 цайны халбаганы улаан перец
2 ширхэг өндөг
4 амны халбага ус
Соус бэлдэхэд:
2 амны халбага оливийн тос
3-4 хумс хэрчиж жижиглэсэн сармис
1 жижиг аяга зөгийн бал
Аяганы 14-ээр шар буурцагны сүү
1 цайны халбага хар перец
Хийх дараалал:
Гуриландаа давс, чинжүүний нунтаг, хар перец, цагаан гаа, ганга зэргээ хийгээд сайтар хутгана. Дараа нь өндгөө устайгаа холиод зуурмаг бэлтгэнэ. Одоо махаа давсалж байгаад амталсан гуриландаа бөмбөрүүлээд өндгөндөө бөмбөрүүлж, ахин гуриландаа бөмбөрүүлнэ.
Хайруулын тавагныхаа талаар буюу махаа давж гарахаар хэмжээтэй тос хийж халаана. Зөөлөвтөр гал дээр 4-5 минут махаа сайтар эргүүлж жигд шарна. Ингэж шарсныхаа дараа зөгийн бал, сармистай соусаа дээрээс нь асгана. Хачирт нь будаа, гоймон гээд хүссэн зүйлээ бэлтгэж болно.
Зөгийн бал сармистай соусаа бэлтгэхдээ
Саванд 2 амны халбага оливийн тос хийж дээрээс нь жижиглэж бэлдсэн сармисаа хийнэ. Үүнийгээ зөөлөн галаар шарж дээрээс нь шар буурцагны сүү, хар перец, зөгийн балаа нэмнэ. Ингээд 5-10 минут халуун плеткен дээрээ байлгаад хөргөөрэй.

Сармис, зөгийн балны соустай шаржигнуур гахайн мах
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.