“Apple” тооллын ШИНЭ он буюу дэвшилтэт камер бүхий iPhone 6S

169615-10092015-1441834822-1882655219-apple-iphone-6s-live-_2225Өнгөрсөн шөнө Apple компани “будаг нь ханхалсан” шинэхэн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Бүтэн зунжин ярьсан iPhone 6S, 6S Plus утаснууд, зургадугаар сард танилцуулна гэж бодож байсан Apple TV мөн Apple Watch-ын шинэ үйлдлийн систем гэх мэт олон зүйлсийн тухай дэлгэрэнгүй хүргэж байна.

- ЭХЛЭЭД “ХУРДАН iPhone 6”

Apple дөрөв дэх үеийн iPhone-оос эхлэн S буюу өмнөх загварын илүү хурдан загварыг танилцуулдаг уламжлалтай болсон. iPhone 4S, 5S гэх мэт цувралын эцэст энэ жил тэд 6S загвараа танилцуулав.

Алтлаг Мөнгөлөг Саарал Ягаан алтан өнгөтэй

Гэхдээ энэ удаагийн шинэчлэлт зөвхөн “ХУРД” байсангүй. Харин Apple Watch дээр туршсан даралт мэдрэх шинэ технологи багтжээ. Компани 3D Touch гэж нэрлэсэн шинэ технологийн ачаар мэдрэгчтэй дэлгэц бүхий төхөөрөмжийн хөгжил нэг алхам урагшлав.

Утасны дэлгэц таны хэр хүчтэй дарж байгаагаас шалтгаалан өөр өөр үйлдэл хийх юм. Үзүүлэлтийн хувьд iPhone 6S, 6S Plus утаснууд өмнөх А8 чипнээс 70 хувь хурдан А9 чиптэй болж, онгоц бүтээхэд ашигладаг хөнгөн цагаанаар хийжээ.

ӨМНӨХ ЗАГВАРААС ЯЛГАРАХ ГОЛ ОНЦЛОГ:

  • Үндсэн камер – 12 мегапиксел, 4К бичлэг хийж чадна
  • Нүүрэн талын камер – 5 мегапиксел, утасны дэлгэц гэрэлтүүлэгчийн үүрэг гүйцэтгэх учир харанхуйд селфи хийхэд тохиромжтой.
  • Touch ID – Сайжруулсан шинэ хувилбар нь өмнөх загвараас хоёр дахин хурдан ажиллана.

ХУДАЛДААНД ГАРАХ:

  • Есдүгээр сарын 25-ны өдөр -  АНУ, Их Британи, Австрали, Канад, БНХАУ, Франц, ХБНГУ, Хонг Конг, Япон, Пуерто Рико, Сингапур, Шинэ Зеланд зэрэг орнуудад худалдаанд гарна.

ҮНЭ: 

- iPhone 6S:

  • 16GB – 199 ам. доллар
  • 64GB – 299 ам. доллар
  • 128GB – 399 ам. доллар

- iPhone 6S Plus:

  • 16GB – 299 ам. доллар
  • 64GB – 399 ам. доллар
  • 128GB – 499 ам. Доллар

ӨНГӨНИЙ СОНГОЛТ:

  • Алтлаг
  • Мөнгөлөг
  • Саарал
  • Ягаан алтан өнгөтэй буюу аноджуулсан хөнгөн цагаан

МОНГОЛД ХУДАЛДААНД ГАРАХ:

Одоогоор албан ёсны, баталгаатай мэдээлэл байхгүй хэдий ч өнгөрсөн жил Мобиком корпораци утас худалдаанд гарснаас хоёр сар орчмын дараа буюу арван нэгдүгээр сарын 14-ний өдөр борлуулж эхэлсэн гэдгээс үзэхэд хоёр сарын дараа албан ёсоор худалдаалж магадгүй. Эсвэл өмнө нь ч байж болно.

- iOS үйлдлийн системтэй хамгийн том бүтээгдэхүүн iPad Pro:

12,9 инчийн хэмжээтэй iPad үйлдвэрээс гарна гэж их ч удаан ярилаа. Одоо харин ярих биш худалдаж авах цаг нь болжээ. Apple өнгөрсөн шөнө танилцуулсан “АВАРГА” хэмжээтэй iPad Pro хамгийн анхны загвараас 360 дахин хурдан болсон.

ҮЗҮҮЛЭЛТ: 

  • 64 битийн A9X чип
  • 6,9 мм зузаан
  • 700 грамм
  • iOS 9 үйлдлийн систем дээр ажиллана
  • Дөрвөн буландаа чанга яригчтай
  • 8 мегапиксел iSight камер
  • Хоёр микрофонтой
  • Энгийн хэрэглээнд бүтэн цэнэгээр 10 цаг ажиллана

ХУДАЛДААНД ГАРАХ:

  • Арван нэгдүгээр сард

ҮНЭ: 

  • 32GB – 799 ам. доллар
  • 128 GB – 949 ам. доллар
  • 128 GB + LTE – 1079 ам. доллар.

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ:

  • Кейбоард бүхий хавтсан гэр – 169 ам. доллар
  • Apple харандаа – 99 ам. доллар

- APPLE TV:

Бүтэн гурван жил шинэчлэн, сайжруулаагүй Apple TV-ийн шинэ загвар энэ онд худалдаанд гарахаар боллоо. Өнгөрсөн зургадугаар сард танилцуулах байх гэж хүлээж байсан хэдий ч өмнөх загварынх нь үнийг 69 ам. доллар болгож компани гурван сарын хугацаа хожсон.

Ингээд гурван сарын дараа бидэнд танилцуулсан төхөөрөмж нь:

ҮЗҮҮЛЭЛТ:

  • 64 битийн А8 чип
  • HDMI
  • Ethernet
  • tvOS үйлдлийн систем
  • 32GB, 64GB гэсэн хоёр сонголттой

УДИРДЛАГА:

  • Дуу хоолой таних системд суурилсан
  • Сири дэмждэг
  • Хуруу мэдэрдэг
  • Хөдөлгөөн мэдэрдэг

ХУДАЛДААНД ГАРАХ:

  • Аравдугаар сарын сүүлээр

ҮНЭ:

  • 32GB – 149 ам. доллар
  • 64GB – 199 ам. доллар

- Эцэст нь APPLE WATCH:

Хэчнээн ширхэг бүтээгдэхүүн борлуулсан гэдгээ компани зарласангүй. Гэхдээ хэрэглэгчдийн 97 хувь нь сэтгэл ханамж өндөр байгаа гэж мэдэгдлээ. GoPro, Facebook Messenger зэрэг шинэ аппликейшнүүд нэмэгдэх бөгөөд энэ сарын 16-ны өдөр WatchOS 2 үйлдлийн систем болж шинэчлэгдэнэ.

Улаан бүтээгдэхүүн төслийн хүрээнд шинэхэн улаан өнгийн оосор худалдаанд гарахаар болсон.

Уламжлалт түгжээ бүхий Hermes оосор

Дээр дурдсан бүхнийг Apple өнгөрсөн шөнө танилцууллаа. Ирэх хавар, зун тэгээд намар гэхэд бид дахиад олон сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг харна. Харин одоо хавар хурдан болоосой гэж хүлээх л үлдлээ.

Сэтгүүлч А.Ихсанаа | GoGo.mn


“Apple” тооллын ШИНЭ он буюу дэвшилтэт камер бүхий iPhone 6S
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex