Жирэмсний эхний гурван сард ураг маш эмзэг байдаг

content_jiremsen-zuvluguuЭмч нарийн зүгээс ирээдүйн ээж нарт өвдөхийг зөвшөөрдөггүй. Нэн ялангуяа хүүхэдтэй болсноос хойш эхний гурван сард ураг маш эмзэг байдаг. Учир нь энэ үед ургийн өвчин үл халдах дархлаа нь бэхжиж өгөх ёстой.

Харин сүүлийн гурван сард энэ нь нэг их хүндээр тусгаж авах асуудал биш. Өөрөөр хэлбэл жирэмсний эхний хэдэн сард эрүүл мэнддээ сайн анхаарал тавьж байх нь чухал юм. Энэ нь хэвлий дэх урагт маш чухал ач холбогдолтой юм. Жаахан ч гэсэн хамрын ханиад хүрэхгүй байх хэрэгтэй.

Түүнчлэн жирэмсэн байх хугацаанд уураг, амин дэмээр баялаг, чанартай хоол хүнс идэж байхыг зөвлөдөг. Харин амттаны зүйлээс аль болох татгалзах хэрэгтэй. Мөн халуурах, найтаах, ханиалгах үед шингэн зүйлийг их уух хэрэгтэй. Хэрэв биеийн температур 38 градус хүрэх юм бол биеэ халуун бүлээн устай алчуураар арчиж, лимонтой цай уу.

Ханиад хүрэх нь эхийн өвчин үл халдах дархлааг сулруулдаг. Үүний улмаас эхийн хэвлий дэх хүүхдэд давхар нөлөө үзүүлдэг. Энэ бүхнээс үзэхэд хүнд битгий хэл хөнгөн ч гэсэн өвчин тусаж болохгүй гэдгийг харуулж буй хэрэг юм.


Жирэмсний эхний гурван сард ураг маш эмзэг байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.