ТҮҮХ АМИЛУУЛСАН “МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧОО”

Хөнгөн алхаа, хөгжилтэй инээмсэглэлээр гоёсон саяхны нэгэн орой Улсын Филармонийг зоригсод олон байлаа. Тэнд түүх амилна гээд л… Монгол костюмс төвийнхөн Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолтоо толилуулах гэж буй нь юм. Театр, мода хосолсон хувцас загварын тоглолт гэхээр нэг л сонирхолтой санагдаад сэтгэл яаруу…

Монгол дээл хэдийгээр олон зууны турш янз бүрийн загвар, хийцээр өөрчлөгдөж ирсэн боловч үндэсний өвөрмөц шинжээ хадгалсаар ирсэнийг энэхүү театрчилсан загварын тоглолт бүрэн утгаар нь харуулахыг зорьжээ. Тоглолтонд монгол туургатны нэгээхэн хэсэг болох Тува, Халимаг, Өвөрмонгол, Буриад загвар өмсөгчид оролцсон нь бид одоо ч үндэс угсаа,  сэтгэл зүрхээрээ нэгдмэл гэж хэлэх мэт. Хөнгөн салхитай, намуухан энэ орой монгол үндэсний хувцас урлал тайзнаа жинхэнэ төгс утгаараа амьдарч, монгол хүний сэтгэлийн чавхдасыг хөндөж чадсан юм. Мэлмий баясгаж, сэтгэл сүлсэн “Монгол хувцасны нууц товчоо”-гоор UPTOWN бүсгүй та ч бас саатан морилно уу.

Агуу түүхт Хүн гүрэн
Хүн гүрний үеийн хадны сүг зургийг шингээсэн хувцас эдлэлийн үзүүлбэрээр эхэлсэн энэ тоглолт тэр чигээрээ амилсан түүх байлаа. Хүн гүрэн хэмээх их улс ямар агуу шастиртай, хувцас хэрэглэлийн яасан их соёлтой байсан юм бэ гэдгийг харуулж өгсөнөөрөө өнөөгийн бидний мэдлэг оюунд маш их хөрөнгө оруулалтыг энэ тоглолт хийж өгсөн юм.

Хөх Монголын хүчирхэг хаад
Эзэн Чингис хаан есөн өрлөгтэйгээ, Богд хаан Дондогдулам хатантайгаа, Сүх жанжин залрах нь Монгол орны мандан бадрал, тусгаар тогтнол ямархан их үнээр олдсоныг ахин нэг сануулах мэт. Хөх Монголын хүчирхэг хаад, ухаалаг хатадын ихэмсэг төгс байдлыг Монгол костюмсынхан бүрэн утгаар нь харууллаа.

 

Бид хээнцэр дэгжин Монголчууд
Үндэсний соёл уламжлалаасаа бага багаар алсран холдсоор буй өнөө цагт ч монгол хувцасаа загварын чиг хандлагатай хослуулан хэрхэн гоёж, гайхуулж болохыг энэ хэсэгт харуулсан юм. Монгол гоо үзэсгэлэнг хувцасаар хэрхэн амьдруулж буйг бахдан бишрэхгүй байхын аргагүй.

Бурхад залрах цаг дор
Энэ үдэш Улсын Филармонийн тайзнаа бурхад саатан үзэгчдийг баясгалаа. Хаад, ноёд, хатдаас гадна бурхадын гоо сайхан байдал, донж маягыг Монгол костюмсынхан харж, бас урлаж чадсан нь эрхэмсэг амарлингуй байдлыг эрхгүй мэдрүүлж байлаа.



продвижениеaracer.mobiсайт продвижение раскруткавзлом страницы в одноклассниках форумпродажа айфонов в спбзаявка на кредитную карту в банкиjuegos casino gratis con bonussex dubaibedava casino oyunuGoldfish onlineмо путешествие по сафари в африкейога на волжскойзайм на киви срочнократера нгоронгоротуры в танзанию из москвыотдых в мае на моретуры турци¤ майденьги в долг на карту маэстрораскрутка сайта в тверистатья 185 часть 2 уголовного кодекса украиныуголовная ответственность в украинеno in russian translationrussian translator general dictionaryраскрутка сайта в интернетекупить полотенцесушитель в москвепродвижение сайта в топ 10 яндексадайв клуб


ТҮҮХ АМИЛУУЛСАН “МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧОО”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.