Шулганаж буй хоёр настай их хөөрхөн байдаг.
Харин сургуульд орох насны хүүхэд чинь хэл ярианы согогтой бол даруй арга хэмжээ аваарай. Хэрэв танай 5.6 настай хүүхэд зарим авиаг буруу дууддаг бол ийм арга хэмжээ аваарай.
Сонирхолтой ном, үлгэр уншиж өг. Үг болгоныг аажуухан, тод дуудан унш. Хүүхэдтэйгээ хамтдаа шүлэг цээжилж, дуу сурвал хүүхдийн хэл ярианы согог засагдана. Хүүхдийн дэргэд телевизор, радионы дууг бүү чангал, энэ нь муу үр дагавартай.
Хүүхэдтэйгээ хамт хичээллэж байхдаа тэвчээртэй бай. Ямар нэгэн ахиц гартал хэцүү үгүүдийг давтуул. Эцэг эхчүүд хараал хэлэх, биеэ зүй бусаар авч явах нь хүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй насны онцлогоос болж, ой ухаанд нь үүрд үлдэж ч магадгүй.