Арлингтон хотын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Төвөөс баримталдаг журманд гэртээ үлдэж болох хүүхдийн хамгийн бага нас хэд вэ гэдгийг зөвлөдөг. Хүүхдээ гэрт нь ганцаараа үлдээхэд юуг анхаарах вэ?
- Хүүхэд гэртээ ганцаараа үлдэхэд хүүхэд сэтгэл зүйн, эрүүл мэндийн, болон сахилгын асуудлуудтай тулгардаг,
- Гэртээ ганцаараа үлдэж байгаа хүүхэд ганцаараа үлдэж байгаадаа дуртай байх ёстой.
- Өсвөр насын хүүхдийн хувьд эцэг эх бусад насанд хүрэгчидтэй зөвлөж аюул тохиолдсон үед хэрхэх талаар аюулгүйн төлөвлөгөөг боловсруулсан байх. Үүнд:
- Эцэг эхтэйгээ ямагт холбоо барьж болох утасны дугаар ил байх
- Ямар нэгэн аюултай юм боллоо гэхэд хэрхэгийг мэддэг байх
- Сахилгын хувьд зохистой шаардлагуудыгхангах
- Өсвөр насны хүүхэд аюулгүйн төлөвлөгөөг дагах чадвартай байх. Өөрийнхөө аюулгүйн төлөө зөв шийдвэр гаргах чадвартай байх.
Гэртээ Үлдэх Журам:
8 болон түүнээс доош насны хүүхэд:
Хэзээ ч гэртээ ганцаараа үлдэх ёсгүй. Үүнд бас хүүхдийг ганцааранг нь машинд үлдээх, тоглоомын талбай болон хашаандаа үлдээх бас орно.
9-10 насны хүүхэд:
Зөвхөн өдрийн болон үдээс хойш орой болохоос өмнө 1 цаг 30 минутаас илүү гэртээ ганцаараа үлдэж болохгүй.
11-12 насны хүүхэд:
Гэртээ ганцаараа 3 цаг хүртэл хугацаанд үлдэж болно, гэхдээ хэт орой болтол биш, мөн насанд хүрэгчтэй байх ёстой тэр цагаар ганцаараа үдэж болохгүй.
13-15 насны хүүхэд:
Гэртээ ганцаараа байж болно. Гэртээ ганцаараа хонож болохгүй.
16-17 насны хүүхэд:
Гэртээ ганцаараа дараалсан 2 өдөр шөнө байж болохгүй.
Crystal Sukhee, R.N., B.S.N.
Public Health Nurse
Arlington County Department of Human Services