Дахин давтагдашгүй, этгээд хэв маягаар хувцасладгаараа алдаршсан Лэди Гага Ази тивд хийх аялан тоглолтынхоо үеэр өмсөх тайзны хувцсаа алдартай загвар зохион бүтээгч Giorgio Armaniгаар урлуулахаар болжээ. Түүний хувцсыг металлаар хийх бөгөөд шовх үзүүртэй хадааснуудаар хүрээлэх юм байна.
Сувдан шигтгээ, тууз зэрэг энгийн чимэглэлийн оронд гялалздаг металл, хар болор ашиглаж, абст ракт гитар хөгжмийг толгойтой нь холбох гэнэ. Лэди Гага түүхий махаар хийсэн даашинз өм сөж байсан бол энэ удаад “төмөр эмэгтэй” бо лох гэж байна. Үүнээс гадна “Giorgio Armani” Лэди Гагагийн энэ оны бүх улаан хивсний ёслол дээр өмсөх хувцсыг нь урлаж өгөхөөр болжээ.
Италийн загвар зохион бүтээгч Giorgio Armani Лэди Гагатай өмнө нь ажиллаж байсан турш лагатай бөгөөд дахин хамтрах болсондоо сэтгэл хангалуун буйгаа сэтгүүлчдэд ярьжээ. Эл хувцас Ази тивийн шүтэн бишрэгчдийнх нь байтугай дэлхийн нийтийн нүдийг хужирлах нь дамжиггүй хэмээн шүүмжлэгчид дүгнэж байна.
/Mongolnews.mn/