Викториа Бэкхэм нөхөртөө зориулж хийлгэсэн шивээсээ арилгажээ

tumblr_inline_nurpxhoHsg1tt5e1v_500220578926201509171108

Хайртынхаа нэрийг, эсвэл түүнтэй холбоотой зүйлийг биен дээрээ шивүүлнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Насаараа хамт байна гэж бодож явсан хайр тань хэдхэн сарын дараа салбал өнөөх хайр дурлалын гэрч болсон шивээсийг арилгах хэцүү, байлгах ч хэцүү болох бизээ. Нэг иймэрхүү явдал Викториа Бэкхэмд тохиолджээ. Викториа дэлхийн хөл бөмбөгийн од, нөхөр Дэвид Бэкхэмд зориулж шилэн хүзүүнээс далны хооронд шивээс хийлгэсэн байсан юм. Тус шивээс нь “би бол миний хайртынх, миний хайрт бол минийх” гэсэн үгс байдаг бөгөөд тун саяхан 41 настай загварын хатагтай уг шивээсээ арилгуулсан байсан нь Нью Йоркт болсон загварын шоунд олны нүдэнд туссан байна. Хэдийгээр Викториа, Дэвид нарын гэрлэлт хамгийн бат бөх хэвээрээ байгаа боловч нөхөртөө зориулсан шивээсээ лазераар арилгуулсан байна. Эл үйлдэл “Spice Girls”-н экс гишүүний  анхны тохиолдол биш бөгөөд мөн хуримын тангаргаа бие дээрээ шивүүлсэн байснаа арилгуулж байсан юм. Ийн шивээсээ арилгуулдаг “уламжлал” нь ер шивээс гэгч нь Викториа хатагтайн дүр төрхтэй зохицохгүйтэй холбоотой аж.

И.АВГУСТА

PHOTONEWS.MN


Викториа Бэкхэм нөхөртөө зориулж хийлгэсэн шивээсээ арилгажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.