Дуучин Хишигдалай чаддаг зүйлээрээ бусдад туслана

6eebf04790fb72e5c12ac090291bce2boriginal

Хэлье гэснээ хэний ч өмнө бардамхан илэрхийлчихдэг, шударга нь дэндсэн гэмээр хатуухан үгтэй дуучин бол А.Хишигдалай. “Шударга хөдөлмөрийнхөө хөлс хүчээр олсон мөнгөөр өөртөө үнэтэй хувцас гоёл худалдаж авахдаа огтхон ч санаа нь зовдоггүй” гэж ярих дуртай дуучин маань өдгөө баян эрчүүдийн мөнгөний “боол” яваа охид бүсгүйчүүдийг ихээхэн шүүмжилдэг.

Тэгвэл дуучин Хишигдалай өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээрээ бусдад туслах нь ээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа ”exclusive брэнд 100сая төгрөгны бараа 19 20нд тараах гэж бн Харин би тэнд цугалсан хүмүүст дуулаж өгнөө Зүгээр л чаддаг юмаара туслий” хэмээн жиргэжээ.

Exclusive брэнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Хүннү молл болон хорооллын Номин их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэгүй тараана гэдгээ сошиал ертөнцөөр зарлаад буй. Үнэгүй тараагдах нийт бүтээгдэхүүний үнэн дүн 100 сая төгрөгтэй дүйцэх  аж.


Дуучин Хишигдалай чаддаг зүйлээрээ бусдад туслана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.