Burberry брэндийн тухай

Америкийн Индиана мужийн нэгэн жижиг хотоос 2 тэрбум ам долларын эргэлттэй брэнд болох BURBERRY  компанийг удирдаж яваа хатагтай бол Анжела Арендс юм. BURBERRY  брэндийг түүхийг шинэчлэх үүргийг хүлээгээд 4 жил болжээ. Түүнийг алдарт брэндүүдийн эрхэм захирлуудтай харьцуулахад удам угсаа гэж гайхуулаад байх зүйлгүй.

Хоёр мянга гаруй хүн амтай хотхонд төрж, өссөн Анжелагийн аав жижиг гарын наймаачин, ээж нь загвар өмсөгч байжээ. Тэднийх 6 хүүхэдтэй учраас шинэ хувцас өмсөх тухайд нь санахын ч хэрэггүй байв. Тиймээс хувцасаа өөрөө оёж, загварын ертөнцөд хөл тавихыг битүүхэндээ мөрөөдөж явсан аж.

154 ЖИЛ БА МӨРӨӨДӨМТГИЙ ОХИН
Уг брэнд 154 жилийн түүхтэй. Анжела бүсгүй экс захирлуудынхаа 13 жилийн өмнө эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлсэн. BURBERRY  цув, шоо дөрвөлжин хээтэй хувцас мэтхэнээс хальж, үнэтэй цүнх, торгон цамц , гоо сайхны бүтээгдхүүн зэрэг өргөн хэрэглээний зах зээлийг бий болгов.

Би GUCCI, CHANEL, DIOR зэрэг брэндүүдийг харж дуурайдаггүй хэмээн бардамнадаг энэ бүсгүйг BURBERRY өмссөн хатагтай ч гэж нэрлэж болно. Тэрээр BURBERRY Prorsum-аар гоёдог, бугуйвч нь хүртэл  burberry  брэндийнх.
CEO BURBERRY – ANGELA AHRENDTS / Удирдагч Анжела гэж хэн бэ? /

Түүнд бардам зан байдаггүй, дээдсийн хүрээнийх болж харагдахыг хүсдэггүй, хүмүүст хэт өндөр шаардлага тавьдаггүй учраас хүмүүс түүнтэй ажиллахыг хүсдэг.  Хамтран ажиллагсад нь ур нь ийи хүн олон байхгүй хэмээн Анжела бүсгүйн дотоод сэтгэлийн нууцаас дэлгэжээ.

ЗАГВАРЫН ЁРТӨНЦ ДАХЬ ЦАГААН ЭРЭЭНҮҮД

Алдарт брэндийн түүх тийм ч дардан байсангүй.  Компанийх нь нэр хүнд навс унаж, гол таних тэмдэг байсан шоо дөрвөлжин хээтэй хувцсыг шар айрагт дурлагсад өмсч эхэлсэн ч Анжела энэ бүхнийг өөрчлөхөөр шийдсэн юм.  Имидж болох шоо дөрвөлжин хээг нийт бүтээгдхүүний 10 хувьт л хэрэглэх болсноор компанийхаа нэр хүндийг сэргээж чадсан гэдэг

BURBERRY -ийн тухай ярих бүрд гол дүр нь Кристофер Бэйли юм. Кристофер байгаагүй бол Анжела хатагтайн тухайн түүхийг дэлхий нийт сонирхохгүй бизээ. Анжелагийн удирдлаган дор ажилладаг байсан тэрээр алдарт компанид ажиллахыг даргадаа тавьсан нь хэн хүний зориглож чадахгүй алхам.  Бүсгүй ч саналыг хүлээн авч BURBERRY  брэндийн логонуудыг хянах эрхийг өгчээ.

Кристофер  интернэтээр худалдан авах боломжуудыг нээснээр тус компани FACEBOOK сайтдаа нэг сая гаруй дэмжигчтэй болжээ. Хаирн GUCCI-ийнх 850 мянган дэмжигчтэй. Цахим ёртөнцийн ид шидээр худалдааных нь эргэлт 60 хувиар өссөнд Анжела Кристоферт талархахаас өөр аргагүй.

BURBERRY-nay сүнс бол PRORSUM  загвар. Хэдийгээр нийт худалдааны 5-хан хувийг эзэлдэг ч уг загварын даашинзны үнэ 2500 ам долар.
2011 Prorsum

BURBERRY  брэндийн гол имиж Англи улс байхаа болив.  Дээд зэрэглэлийн загвар өмсөгч KATE MOSS -ын оронд ” ХАРРИ ПОТТЕР”-т тоглосон холливудын нялх од  EMMA WATSON / ЭММА УАТСОН / ыг сонголоо.  Эрчүүдэд зорилусан загвар, арьсан цүнх, бүс зэрэгт анхааралаа хандуулжээ.

EMMA WATSON  -BURBERRY  брэндийн нүүр царай


АНЖЕЛАГИЙН ХУВИЙН АМЬДРАЛ

Тэрээр 3 хүүхдийн эх, сайн хань. Бага ангийн сурагч байхдаа танилцсан Грэгтэйгээ 17 жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байжээ. Тэр хоёр 30 гаруй насандаа гэрлэж Манхэттэн Лондонд амьдарч байна.  Амралтын өдрүүддэ гэртээ байхыг хүсдэг. Халуун дулаан уур амьсгалтай гэрийн эзэгтэй маань туулж өнгөрүүлсэн 30 жилийн амьдрал, хүсэл мөрөөдөл, итгэл найдварынхаа талаар сэтгэл хөдлөн ярих дуртай


Лондон хотын төвд орших BURBERRY  их дэлгүүр

Burberry Los Angeles  хотноо

BURBERRY ТОКИО хотноо

BURBERRY PARIS хотноо

 

 

Nuuts.mndeeoseo оптимизация и раскрутка сайтовaracerкак взломать страницу одноклассников без программбампер для iphone 4sвзять кредит для бизнеса с нуляcasino gratis en linea sin descargarfantasy escorts dubaionline casinolarBetsson casinoтур на майские цветысекционные радиаторы отоплениякредитка от дельта банка отзывыденьги в долг срочно альметьевскбыстрые деньги займ калугапутевки на май 2015 цены все включеносафари танзани¤ на двоихсрочно нужны деньги в долг 15000промо этоаксессуары для ванной bohemeбиблио глобус туроператор горящие туры на кипрlanguage translation hinditranslate from english to koreanполотенцесушители водяные купитьполотенцесушитель м сталькак лечить кишечную палочку в мочеlengai volcano


Burberry брэндийн тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.