Гэрэл зурагчин Америкийн гоо үзэсгэлэнг дахин тодорхойлолоо

3pjkmhf39i9j179857grg397ed

Зураг #1 “American beauty” гэхээр таны төсөөлөлд юу бууж байна? “American beauty” буюу Америкийн гоо үзэсгэлэн киноны сарнайн дэлбээн дунд хэвтэж буй залуухан шаргал үст гоо бүсгүйн дүр төрх үү? Гэхдээ гэрэл зурагчин Карэй Фурт энэ төсөөлөлийг өөрчилөхийг хичээн уг киноны хэсгээс санаа авсан “American beauty” нэртэй гэрэл зургын төслөө танилцуулж байна.

Зураг #2 Энэ төсөл цэцэгсийн дунд хэвтэж буй нүцгэн бүсгүйчүүдийн төрхийг гаргажээ.

Зураг #3 Фуртын зорьж байгаагаар эдгээр зургуудаар бодит амьдрал дээрх эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг тодотгохийг хичээсэн. Гэрэл зурагчин оролцогсодыг кинон дээрх дүр төрхтэй адил бэлгийн обьект бус харин өөртөө итгэлтэй, хүчтэй дүр төрхийг гаргахыг хүссэн аж.

Зураг #4 Фуртын aplus сайтад илгээсэн захиандаа эмэгтэй хүмүүс өдөр бүр авдаг бүтээгдэхүүнүүдээсээ бид хангалттай биш юм байна гэсэн санааг авдаг. “Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа бүтээгдэхүүнээ зархын тулд эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй бус байдлыг ашигладаг” , “Тэд та ийм байх ёстой, тэгэхгүй л бол амьдрал тань бүтэмжтэй байхгүй” гэсэн буруу санааг өгдөг.

Зураг #5 Зар сурталчилгаануудын эмэгтэйчүүдийн дүр төрхийг ашиглан эрэгтэй хэрэглэчидийн анхаарлыг татах туулширалын эсрэг зогсож буй нэгэн арга гэж Фурт үзэж байгаа аж.

Зураг #6 “Миний моделууд хэр халуухан байх, хэн тэдний зургыг хархыг өөрсдөө сонгосон. Миний бодлоор эдгээр зургуудыг харуулсанаар эмэгтэйчүүдэд та ямар байхаас үл шалтгаалан хэзээ ч хүссэн үедээ үзэгслэнтэй халуухан байж чадна гэсэн санааг өгсөнөөр нэгэн төрлийн эрх чөлөөний мэдрэмжийг авч чадна. Миний зураг авалтанд орох үед байсан өөртөө итгэлтэй байдал таны дотор үргэлж байсаар байсан” гэжээ. Фуртын үзэж байгаагаар түүний төсөлд биеийн үс, шивээс, цоолбортой болон өөр эмэгтэйчүүдийн төлөөлөл хэрэгтэй байгаа аж.

Эх сурвалж: aplus.com


Гэрэл зурагчин Америкийн гоо үзэсгэлэнг дахин тодорхойлолоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.