Алдартай тагнуулч анхны үрээ өлгийдөж авлаа

Дэлхийн хамгийн эротик, тагнуулч бүсгүй Анна Чапман 33-тайдаа анхны хүүхдээ төрүүллээ. Хэдэн жилийн өмнө түүнийг болон өөр хэдэн орос тагнуулчийг Америкаас баривчилж, бөөн шуугиан дэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх.

Тэднийг барьж өгсөн хүнийг Оросын Ерөнхийлөгч Путин харааж зүхэн, “Өчнөөн их хүч хөрөнгө зарж бэлдсэн хэдэн тагнуулчаа барьж өгсөн хүний үнэргүй мал, эх орноосоо урвасан амьтан” гэж маш их уурлан хилэгнэж байсныг ч та нар мартаагүй биз ээ.

Харин одоо экс тагнуулч бүсгүй маань анхны үрээ өлгийдөж авчээ. Гэхдээ Анна Чапман гэртээ удаан суухгүй гэнэ.

Экс тагнуулч Анна эротик зургууд авахуулж, мөнгө хийхийн зэрэгцээ телевизэд өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй, “Анна Чапманы эрчүүд”, “Дэлхийн нууцууд” зэрэг. Анна бас бизнесээр амжилттай “занималддаг”. Өөрийн нэрийн хувцас гаргаж брэнд болгож чадсан. Одоо бүр гурвын гурван бутиктэй.

Анна хүүхдийнхээ эцгийг олноос ихэд нууцалдаг. Гэхдээ ямар ч гэсэн Америкийн тагнуулч Эдвард Сноуден биш гэсэн. Сонирхуулахад, Сноуденыг анх Орост ирэхэд Анна түүнд гэрлэх санал интернэтээр тавьж байсныг та бүхэн мэдэх биз ээ.

Анна өмнө нь дуу бичлэгийн студийн ажилтан Алекс Чепментэй гэрлэж байсан. Одоо хүртэл түүнийг овгийг хаяагүй л байгаа, гэхдээ жаахан өөрчилж Чапман болгосон билээ.

www.mnews.mn

 


Алдартай тагнуулч анхны үрээ өлгийдөж авлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.