“Маск” продакшны жүжигчин Г.Золцэцэгийг жүжигчин Б.Тамирын экс гэргий гэдгээр нь таньдаг хүн цөөнгүй. Тэрбээр тайз дэлгэцийн бүтээлд зэрэг хүчээ сорихын зэрэгцээ өөрийн салоноо нээн, бизнест ч хөл тавиад амжсан.
Жүжигчин бүсгүйн хувьд өөрийн биеэр салоноо рекламдчихдаг учир үйлчлүүлэгчдээр ч тасардаггүй гэдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр үснийхээ загварыг бараг л өдөр бүр өөрчилж, хэрхэн арчилж байгаагаа олонд сонирхуулахын далимд салоноо ч хөөрхөн сурталчилчихдаг.
Тэгвэл тэрбээр энэ удаа танигдахын аргагүй өөрчлөгдсөн цоо шинэ төрхөөрөө фэнүүдтэйгээ мэндчиллээ. Сахиусан тэнгэр мэт ялдамхан төрхтэй Золоо энэ удаа тун дайчин эмэгтэйн дүрд хувирсан бөгөөд олноос онц гэсэн үнэлгээг авч байна.