Хүүхдэд зориулсан хоол

eating baby girlТараг
Орц: Хөөрүүлсэн сүү шаазан аягаар. Хөрөнгөн тараг хоолны халбагаар. Ургамлын тос хоолны халбагаар. Элсэн чихэр цайны халбагаар нэг.

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамт авна. Хөөрүүлсэн сүүг (37-40 градус) хуруу дүрэхэд халуун бүлээн хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрх хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ.

Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос элсэн чихрийг хийж жигдэртэл нь сайн хутгаад хүүхдэд өгнө. Бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ.

Алимны нухаш
Орц: Шинэ алим дунд зэргийн хоёр ширхэг. Элсэн чихэр цайны халбагаар нэг.

Бэлтгэх арга: Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 мин жигнэнэ. Жигнэсэн алимаа савтай нь хөргөж хальсыг цэвэрлээд сайтар нухаж элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммаар өгнө.


Хүүхдэд зориулсан хоол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.