“Dolce &Gabbana” брэнд жүжигчин Софи Лоренд хүндэтгэл үзүүлж “Софи Лорен №1” нэртэй уруулын будаг гаргажээ. Уруулын будгийн таглаан дээр Софи Лорены гарын үсгийг зурсан ба чамин, дэгжин савтай ажээ. Улмаар“Dolce&Gabbana” брэндийн бүтээгдэхүүн дээр анх удаа гарын үсгээ зурсан алдартнаар Италийн домогт кино жүжигчин Софи Лорен шалгарсан байна. “Софи Лорен манай брэндийг цаг ямагт дэмжиж байдаг. Тиймд бид зөвхөн түүнд зориулсан, түүний нэрэмжит онцгой уруулын будгийг гаргасандаа баяртай байна” хэмээн Доменико Дольче, Стефано Габбана нар уруулын будгийн танилцуулгын үеэр хэлжээ.