Эмэгтэй хүмүүс харь гарагийнхны бүтээл гэж үү?

46a4ot2uhca3t7gcopud1qg3if

Бурхан эмэгтэй хүнийг эр хүний хавиргаар хийсэн гэдэг домог бий. Орчин цагийн олон судлаачид энэ домогт үнэний хувь бий гэж үздэг. Дэлхий дээрх анхны эмэгтэйчүүдийг харь гарагийнхан бий болгосон гэдэг онол ч байдаг аж. Харин эрчүүд нь мэдээж, харь гарагийнхан.

Эмэгтэй хүмүүс харь гарагийнхны бүтээл гэж үү?

Одоогоос 80 гаруй жилийн өмнө Америкийн антропологч эрдэмтэд Лин, Бергер нар нь агуйн хүмүүс болон хүн дүрст бичний араг ясыг харьцуулан судалж байжээ. Ингэхэд эмэгтэй хүний яс бичнийхтэй илүү адилхан, тэр ч байтугай эхлээд 4 хөллөж явдаг байсан бололтой байжээ. Харин эрчүүд нь бүр анхнаасаа л цэх явдаг байж.

Судлаачдын гаргаж ирсэн хачирхалтай таамаглал: 59 мянга орчим жилийн өмнө Дэлхий дээр харь гарагийн хөлөг онгоц ирсэн бөгөөд багийн гишүүд бүгд эрчүүд байсан. Тэдэнд эмэгтэй хүн хэрэгцээтэй байсан тул тохиромжтой эмэгчин бичнүүдийг “хүнжүүлж” авсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие махбодийн эрс ялгаа үүгээр тайлбарлагдана.

Яагаад харь гарагийнхны дунд эмэгтэйчүүд байгаагүй юм бол? Хэд хэдэн тайлбар өгч болох юм. Энэ нь манай гараг руу цөлөгдсөн гэмт хэрэгтнүүд байсан, эсвэл хөлөг дээр үймээн самуун гарч Дэлхий дээр буухаас өөр аргагүй болсон, эсвэл хөлөгт эвдрэл гарсан байж болох. Эсвэл энэ нь хайгуул шинжилгээний анги байгаад тодорхойгүй шалтгааны улмаас буцаж чадахаа больсон байж ч болох юм. Эсвэл…

fggffdfdddssd

Эдгээр гуманоидууд (хүн дүрст, оюун ухаант амьтад) генийн технологийг сайн эзэмшсэн байсан нь гарцаагүй. Иймээс ч эмэгчин бичнүүдийг хүн болгон авч чадсан байх. Гэвч дараа дараагийн үеийн хүмүүс зэрлэгшин доройтож, өвөг дээдсийн өвлөн үлдээсэн мэдлэгийг мартсан байх. Хүний үүслийн тухай бодит мэдээллийг бид олж авч чадахгүй байгааг үүгээр тайлбарлаж болох юм.

“Палео холбооны онол” гэгддэг энэ онолыг баримтлагчид олон янзын нотлох баримтыг гаргаж ирсээр байна. Эртний олдворуудыг анхааралтай авч үзвэл хүмүүс хүрэл зэвсгийг дэлхийн өнцөг булан бүрд нэгэн зэрэг хийж ашиглаж эхэлсэн байдаг. Соёл иргэншлийн хөгжил хувьслын логикоор бол хүрлийн үеийн өмнө зэсэн зэвсгийн үе баймаар атал тийм юм байдаггүй. Түүнчлэн цилиндр хэлбэрт гуалингаар хийсэн эртний оромжны үлдэгдэл олддог. Хөгжлийн доод үе шатанд байгаа хүмүүс үүнийг яагаад ч барьж чадахгүй аж.

Ингээд ч зогсохгүй, 19-р зууны дундуур У. Буллос, К. Джилмор нарын судлаачид Кентукки мужаас галт уулын лаванд шигдэж үлдсэн үл мэдэгдэх “амьтны” мөр олжээ. 2 хөл дээрээ явдаг, хүнийхтэй адил 5 хуруу, салангид өсгийтэй амьтны хөлийн мөр шүү. Гэхдээ Дэлхий дээр зөвхөн эгэл организмууд л оршин байсан 300 сая жилийн өмнө энэ мөрийг үлдээсэн гэж шинжилгээний хариу гарчээ. Энэ хэний хөлийн мөр байж таарах вэ? Алтны халуурлын үед Калифорнийн уурхайнуудаас сумын зэв зоолгосон, 50 сая жилийн настай хүний араг яс нэг бус удаа олдож байжээ.

Хүний үүсэл хөгжлийн түүх бидний төсөөлдгөөс огт өөр байж ч болох юм. Харь гарагийн (Нибиру) соёл иргэншлийн төлөөлөгчид генийн инженерийн аргаар хүнийг бүтээсэн гэж үзэх судлаачид улам бүр олширсоор байна. Тэд манай гарагийн байгалийн баялгийг ашиглах зорилготойгоор ирсэн байж болох юм. Уул уурхайд ажиллах хүч хэрэгтэй болсон тул гарагийн уугуул оршин суугчид болох хүн дүрст бичнүүдийг клоны эсвэл генийн инженерийн аргаар өөрчилж “лулу” гэгдэх боолчуудыг гарган авсан байж болзошгүй. Эсвэл тэд клоны аргаар өөрсдийн ДНК-г шууд хуулбарласан байж ч болох. Гэхдээ яагаад ч юм, зөвхөн эрчүүд л бий болоод байж. Ингээд боолчуудыг өсгөн олшруулах зорилгоор эрэгтэй хүний нэг хос хромосомыг өөрчилж эмэгтэй хүнийг бүтээжээ. Ингээд хүн төрөлхтөн үүсэж Дэлхий гараг даяар тархан суурьшсан бололтой.

Шумер болон бусад эртний олон ард түмний үлгэр домогт Дэлхий дээр бууж ирсэн “бурхад”-ын  тухай өгүүлдэг. Эртний Египетийн сүм хийд, булш бунхны ханан дээр намхан жижиг хүмүүсийн дээрээс өнгийсөн аварга биетнүүдийг дүрсэлсэн нь олонтаа. Тэд хүмүүст ямар нэгэн бодис тарьж байх шиг харагддаг…

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр гарагаас ирсэн гэж зүгээр ч нэг ярьдаггүй байж мэднэ. Биологч эрдэмтдийн үзэж байгаагаар эрчүүд хүн төрөлхтний хувьсал хөгжлийн асуудлыг “хариуцдаг” аж. Үнэхээр ч суут ухаантнууд, анхдагчид, зохион бүтээгчдийн олонх нь эрчүүд. Харин эмэгтэй хүний анхдагч үндсэн үүрэг нь огт өөр: эх болж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх явдал байжээ.

Гэвч сүүлийн үед эрэгтэй хүмүүсийн Y-хромосом доройтож, эрэгтэй хүүхдүүд харьцангуй цөөн төрөх болсон нь илт болоод байна. Эрдэмтэд үүнийг экологийн нөхцөл байдал муудсантай холбон тайлбарладаг. Гэвч эрт урьдын нэгэн цагт харь гарагийнхан байгалийн жамаар явагдах үйл явцад хөндлөнгөөс оролцсонтой холбоотой байж тун ч магадгүй еэ?!


Эмэгтэй хүмүүс харь гарагийнхны бүтээл гэж үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.