Америкийн “X Factor” телевизийн шоу нэвтрүүлгийнхэн нэрт дуучин Бритни Спирсийг шүүгчээрээ ажиллуулахаар эхний ээлжинд 10 сая ам.доллар амлаад татгалзсан хариулт сонссон юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө үнийн саналаа 15 сая ам.долларт хүргэснээр Бритниг зөвшөөрүүлж чадсан байна.
Одоогоор хоёр тал албан ёсоор гэрээнд гарын үсэг зураагүй ч мөдхөн хамтран ажиллах нь тодорхой болсон аж.
“X Factor”-ийн ерөнхий продюсер Саймон Коуэлл Бритнитэй урьдчилсан тохиролцоонд хүрсэндээ их баяртай байгаа аж. Коуэлл Бритнитэй хоёр долоо хоногийн өмнө нүүр тулан уулзаж, нэвтрүүлгийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарласан ажээ.