Загварын ертөнцөд цахиур хагалж буй Кардашианы эгч дүүсийн нэг Кендал Женнер жүжигчин Орландо Блүүмтэй романтик харьцаа үүсгэжээ.
Тэд өнгөрсөн долдугаар сард Лос Анжелост болсон киноны зураг авалтын үеэр ийнхүү харилцаа үүсгэсэн бөгөөд хэд хэдэн удаа болзсон аж.
38 настай жүжигчин залуугийн хувьд өмнө нь Викториа Секретийн загвар өмсөгч Миранда Керртэй уулздаг байсан. Түүний энэ удаагийн сонголт мөн л загвар өмсөгч, тэр дундаа маш амжилттай явж буй залуухан бүсгүй Кендал байлаа.
Загвар өмсөгч Кендалын хувьд 19 настай хэдий ч загварын акулуудтай зэрэгцэн, хаамгийн нэр хүнд бүхий загварын тайзнаа алхах болсон юм.
Дашрамд дурдахад Кендал Форбес сэтгүүлээс гаргасан 2015 оны хамгийн өндөр өртөгтэй загвар өмсөгчдийн наймдугаар байрт шалгарсан юм.
И.АВГУСТА