Т.Билэгжаргал: Эсрэг хүйстнээ сонирхох мэдрэмжийг би Эгшиглэнгээс авч байлаа
- Views18985
- Likes0
Жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаатай гэр бүлж болж, хөөрхөн охинтой болсон ч удалгүй салж, багагүй шуугиан тарьсан. Одоо ч түүний янз бүрийн хов жив явсаар л байгаа. Тэгвэл тэрбээр саяхан нэгэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгчээ. Нэлээд ширүүн энэ ярилцлага дунд тэрбээр анхны хайрынхаа талаар ч цухуйлгаад амжсан байна.
Тэрбээр “Манай Лхасүрэн багш хэлдэг байсан юм, яагаав нөгөө “Гарын таван хуруу”-гийн Шагдар, та нар олон удаа дурла, дурлаад хая, хүс тэмүүл! Ав гэж бол хэлээгүй, зүгээр л дурла гэдэг байсан. Миний анхны хайр дуучин Эгшиглэн байлаа. Жинхэнэ нэр нь Болортуяа. Манайх Майхан толгойд лагерт гардаг байхад Эгшиглэн бид хоёр байшингийн дунд тоглож өссөн хүүхдүүд л дээ.
Мойлон хар нүдтэй, цав цагаан царайтай, дэндүү хөөрхөн охин байсан. Цаг хугацаа явах тусам юмс өөрчлөгддөг гэгчээр одоо өөр болсон л доо. Тэр үед би 5-р анги байсан, харьцангуй хожуу хайр дурлалтай учирсан байгаа биз. Гэтэл одооны тавдугаар ангийн хүүхдүүд бэлгийн харьцаанд орчихсон байгаа шүү. Энэ бол энэ цаг үеийн эмэгнэл, интернэт хэвлэл мэдээллийн гай. Эсрэг хүйстнээ сонирхох гэдэг мэдрэмжийг би Эгшиглэнгээс анх авч байлаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Т.Билэгжаргал: Эсрэг хүйстнээ сонирхох мэдрэмжийг би Эгшиглэнгээс авч байлаа | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |
CHI BITGII HUTS CHINII ZAVAAN ZAVHAI CHN TENDEE L YM BGAA BIZ ODOONII 5-R ANGIIN HUUHDUUD BELGIIN HARITSAAND ORTSON BDG CH GEH SHG JOOHON HUUHDUUDIIG BITGII OOR SHGE BOD BALIAR ZALUU MIN