Хүүхэлдэйн киноны баатруудаар профайл зургаа солих нь эндүүрэл

5f05426016e8924c339c0a245cc49811Хорт хавдартай хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжих, Хорт хавдартай тэмцэх санд хандив цуглуулах зорилгоор комик номын супер баатруудын зургаар фэйсбүүкийн профайлаа солих аяныг дэлхийн зарим улс зохион байгуулж байна.

Энэ хүрээнд манай улсын цахим хэрэглэгчдийн дийлэнх нь фэйсбүүкийн профайл зургаа хүүхэлдэйн киноны баатруудаар солих боллоо. Хүүхэлдэйн киноны хөөрхөн баатруудаар профайлаа сольж байгаа нь хорт хавдартай хүүхдүүдийн төлөөх аянд нэгдэж байгаа гэж тэд ярьж байна. Тэгвэл энд эндүүрэл гарсан бололтой.

Тодруулбал, Хорт хавдрын гаралт элбэг байдаг улс орнууд үсээ хусуулж, хорт хавдартай тэмцэж буй хүүхэд багачуудын төлөө комик номын масктай баатруудаар фэйсбүүкийн зургаа солих аяныг өрнүүлж байна. Хорт хавдар туссан хүүхдүүд үсээ хусуулах шаардлагатай болдог. Тэд үсээ хусуулсандаа эмзэглэх нь элбэг байдаг байна. Хорт хавдартай нөхөр, хүүхэд, найз нөхдийнхөө төлөө үсээ хусуулж байсан олон жишээг бид мэднэ. Тухайлбал, 2013 онд АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш үсээ хусуулсан бөгөөд хорт хавдартай хүүхдүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд халзан болсон хэмээн мэдэгдэж байсан.

Түүнчлэн дуучин Жесси Жэй үсээ хусаж халзан болсон бөгөөд үүгээрээ дэлхий нийтийг хорт хавдартай хүмүүсийн төлөө нэгдэж, хандив өргөхийг уриалж байсан юм. Үүний адилаар цахим орчинд тэднийг дэмжих үүднээс фэйсбүүкийн профайл зургаа комик номын супер баатруудаар солих аян өрнөж байгаа нь энэ юм. Ингэснээр хүүхдийг өвчин зовуурийн талаар бодолгүй, тоглох насандаа тоглож сэтгэл өөдрөг байхад туслах нэг арга хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхий дахинд жил тутамд хорт хавдраар өвчилсөн 175 мянган хүүхэд шинээр бүртгэгдэж байна. Түүнчлэн хорт хавдрын улмаас жилд 96 мянган хүүхэд амь насаа алддаг гэсэн судалгаа байна. Хөгжингүй орнуудын хувьд хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн 20 хувь нь амь насаа алддаг байна. Нөгөө талаар, ядуу буурай орнуудад хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн бараг 80, 90 хувь нь амь насаа алддаг гэсэн тоон баримт байна. Хөгжингүй орнуудад хүүхдэд тохиолдох хорт хавдрын гаралт аажмаар буурч байгаа. АНУ-д 1975-2002 оны хооронд хорт хавдрын гаралт жилд 0.6 хувиар буурчээ. Европд 1978-1997 онд хүүхдэд тохиолдох хорт хавдрын гаралт жилд 1.1 хувиар буурсан байна. Австрали улсад 15-аас доош насны таван хүүхэд тутмын нэг нь хорт хавдрын оноштой. Судалгаанаас үзэхэд, Австрали улсад жил бүр хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн 600 хүүхэд бүртгэгддэг байна. Харамсалтай нь хорт хавдраар өвчилсөн хүүхдүүд амь насаа алдах нь элбэг байдаг. Австралид долоо хоногт 3 хүүхэд хорт хавдрын улмаас амь насаа алддаг байна.

Э.Лхагва

time.mn


Хүүхэлдэйн киноны баатруудаар профайл зургаа солих нь эндүүрэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex