Төрийн соёрхолт Д.Болдын “B” продакшнаас төрөн гарсан охидын хамтлаг “Гурван охин” сүүлийн үед шинэ уран бүтээл хийсэнгүй. Энэ нь хамтлагийн ахлагч Анхмаа үрийн зулай үнэрлэж, Соло нь шинэ хайр дурлалтай учирсантай холбоотой байж мэдэх юм.
Гэвч тэд дахин нэгдэж, шинэхэн цомгийн ажилдаа орсон гэнэ. Харин эл цомогт нь Төрийн соёрхолтын нөлөө багагүй орж байгаа аж. Монгол поп урсгалыг санаачилж, хоёр ч цомог гаргаж амжсан Д.Болд уг урсгалдаа “Гурван охин”-ыг уруу татжээ. Тиймээс “Гурван охин”-ы удахгүй мэндлэх шинэ цомог бүхэлдээ монгол поп гэсэн өнгө аяс дор бүтэх аж. Шинэ цомгийн ихэнх дууг Д.Болд өөрөө зохиосон байна.
Сонирхуулахад, “Гурван охин” өнгөрсөн жил хийсэн “Жинхэнэ хайр” тоглолтынхоо бичлэгийг DVD болгохоор зэхжээ. Энэ ажлыг “On & Off” продакшн хариуцан гүйцэтгэж байгаа аж.
Г.Хүслэн
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=50567