Хардалтаас бэлгийн сулралтай болдог гэхийн үнэн үү

83864483f9b29e59originalБи өөртөө зөвлөгөө авах гэсэн юм. Манай нөхөр маш их хартай. Одоо уг нь би дөнгөж 25тай. Би дэндүү эрт хүнтэй суусан гэдгээ мэдэж байна аа бид 2 хүүхэдтэй. Арван жилээ төгсөөд танилцаж үерхэж байгаад удаагүй хүүхэдтэй болсон үүнээсээ болоод л шууд суусан даа.

Уг нь би нөхөртөө хайртай хуурч мэхэлдэггүй. Их сургуулиа төгсөж чадаагүй болохоор би одоо нэг бааранд бармен хийдэг юм. Цалин нь боломжийн ахлах болохоор ажиллах цаг арай бага. Тэгээд өөрийнхөө боломжоороо л гэр бүлд нэмэр болж явна гэж боддог. Би сургуулиа төгсөхийг хүсч ахиж сурахыг хүссэн ч нөхөр төлбөрийг нь төлж барахгүй ээ чи өөртөө тохирсон цэвэр ажил олж хий гээд хадам ээжээрээ хүүхдээ харуулж байгаа. Тэгээд энэ ажлыг хийгээд 2 жилдээ орж байна. Гэтэл энэ хугацаанд нөхөр намайг хардаж сэрдэх нь их. Бүүр зодох гэж улайрдаг боллоо. Сүүлдээ би хардахаас нь айж ажлаасаа гарах гэхээр хадам “чи ажил хийхгүй яах гээд байгаа юм манай хүү ганцаараа та 2ыг тэжээж чадахгүй” гэж загнадаг.

Сүүлийн үед бол дотно харилцаа үгүй болж би ч хүсэхээ больсон Тэгсэн саяхан найзтайгаа юм ярьж байтал хардалт дарамтнаас болж сулралтай болж секс хүсэхээ больдог юм гэнэ лээ шүү чи сайн эмчид үзүүлэх гэхийн энэ үнэн болов уу.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Хардалтаас бэлгийн сулралтай болдог гэхийн үнэн үү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.