Өнөөдрийн зурхай /2015.09.24/

охинПүрэв, 2015 оны 09 сарын 24

Хонь – (3/21-4/19)
Замбараагүй өдөр байх бөгөөд танд үр дагавар, амжилт хосолно. Таны санаагаа сайтар илэрхийлдэг чадвар тань хүмүүстэй харилцахад ялангуяа хөгжим зохиоход илт харагдана. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд түрүүлж өөрийн бодлыг санал болго. Таны удирдах ур чадвар өндөр байлаа ч ая эвийг нь олж хүчээ гаргаж байж та амжилттай үр дүнд хүрнэ. Амьдралын чухал хэрэгцээт зүйлс, ахуйн цахилгаан хэрэгслүүд эвдэрч хагарах тул нөөц төлөвлөгөөгөө хэрэглэ. Эрх мэдэлтэй нэгний өгсөн зөвлөгөө таныг төөрөгдөлд оруулж болзошгүй.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр таны зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг зан дотнын хүнээ гомдоож, улмаар зөрчил үүсгэж болзошгүй байна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрөх эсвэл хаа нэг тийшээ аяллаар явахыг  хүсэж магадгүй юм. Гэхдээ үйл явдлыг бүү хурцатга.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Ихэр – (5/21-6/21)
Хувийн сайн нөлөө, сексийн эрч xүч, амьдралын түвшин дээшилнэ. Хэн нэгэн танд нөлөөлөх магадлалтай тул бусдын үгэнд автах хэрэггүй. Хэрэв хэн нэгний ятгалгад өртвөл хувийн амьдрал болон ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Мөн таны гаргасан ажлын амжилтад ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Хань нөхдийн харьцаа сайжирна. Бодлоготой хөдөлбөл амжилт олно.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Мэлхий – (6/22-7/22)
Өөрийгөө нээж харуулахад тохиромжтой өдөр. Өөрийн авьяас чадвараа янз бүрийн түвшинд харуулж чадна. Шинэ санаа оноонууд таны өмнө үйл ажиллагааны өргөн боломжийг нээж өгнө. Аливаа ажил хэрэгт ердийн байдлаар бүү ханд. Байгалиас заяасан зохион бүтээх чадвараа олонд харуул. Амьдралын эрч хүч хамгийн дээд цэгт байрлах боловч сэтгэл санааны эмзэг байдал нь хальж байгаа эрч хүчийг багасгах ба үр дүнд хүргэж ойрын хүмүүстэйгээ үл ойлголцож зөрчилдөхөд хүргэнэ. Бүх асуудлыг зэрэг шийдэх гэсний хэрэггүй.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Арслан – (7/23-8/22)
Хэрэгцээ шаардлагадаа тэвчээртэй даруу ханд. Ингэсэн тохиолдолд та ажилдаа шамдан орж, материаллаг байдлаа дээшлүүлж, дотнын хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлж, өөрийн зорилгодоо хамгийн бага зардлаар хүрч чадна. Гадаад үзэмждээ анхаарч, өөрчлөлт хий. Хайр дурлалын харилцаа амжилттай байх болно. Таны хийсэн ажил бүр амжилт дагуулах болно.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Охин – (8/23-9/22)
Үдээс өмнө аливаа харилцаа холбоонд маш тааламжгүй байна. Хамтрагчаа ойлгохгүй байх хүсэл нь таныг бүдүүлгээр авирлах, уурлаж цухалдах, сэжиглэлтийг бий болгоход хүргэх ба улмаар нөхцөл байдлыг дээд зэргээр хурцатгах болно. Амьдралын эрч хүч өсөх хандлагатай байна. Бүтээлч ур чадвар зөн билэг, сексийн идэвх нэмэгдэнэ. Гэвч хэн нэгэн таны уян зөөлөн мэт төрхийг буруугаар үнэлэн хүнд хүчир даалгавар үүрүүлэхийг хичээнэ.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Жинлүүр – (9/23-10/22)
Өсвөр насны хүүхдүүдэд бие дааж мөнгө олж санхүүгийн хувьд бусдаас үл хараат байх боломж олдоно. Тэдний энэ эрмэлзлийг дэмж. Гол нь мөнгөө зөв зарцуулахыг зааж сурга. Эд материалаасаа болоод ашиггүй нөхцөлд орж болзошгүй тул анхаараарай. Хийх дуртай зүйлээрээ оролдож өдрийг нөхцөө. Сэтгэл гутралд орж болзошгүй тул болгоомжил.Аялалд хамт яв. Хамт загасанд яв.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Хилэнц – (10/23-11/21)
Ажил гэр оронд бүх зүйл таатай байна. Өнөөдөр таны хийх ажлыг одод гэгээн замд оруулсан бөгөөд энэ боломжийг алдалгүйгээр ашиглах хэрэгтэй. Танд атаархагчдын хов жив, цуу ярианаас болгоомжил. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь. Огцом түргэн аашилбал шал дэмий хэрүүлд татагдан орох аюултай. Түүний оронд үзвэр үзэхийг санал болгож байна.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Нум – (11/22-12/21)
Амьдралаа дээшлүүлэх, орон байраа томруулах таатай цаг үе. Муугүй нэмэлт орлого олох боломж гарна. Бүх зүйлд анхааралтай бай. Бичиг баримт ажил хэргээ цэгцэл. Эсрэг талын довтолгоонд бэлэн бай. Өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, анхаарал халамж тавиарай. Энэ сард та харшлын төрлийн өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Матар – (12/22-1/19)
Таны хүрээллийн хэн нэгэнд нь сэтгэл санаа эсвэл эд материалын тусламж хэрэг болно. Үүнд багагүй цаг, хүч, хөрөнгө мөнгө зарцуулагдана. Банкны тооцоогоо хянаж бичиг баримтаа ёсоор нь байлга. Элдэв хяналтын байгууллагуудтай бүү орооцолд. Хэрэв та сайнгүй байвал ажлаасаа илүүтэйгээр гэртээ байх нь ухаалаг алхам болно. Хэрэв та өөрийгөө хэт их хүчлэн ажиллах юм бол өвчин тусаж ч болох юм.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Бумба – (1/20-2/18)
Өдөр тутмын ажлаар эхлэх өдөр. Хумхууд амьдралаа зорилгодоо нийцсэн энгийн бодол санаагаар удирдах болно. Цөөн тооны хумхууд эргэн тойрныхонтойгоо сайхан харьцаатай байх чадвартай байна. Ялихгүй шалтгаар үймээн бүү дэгдээ. Сайн санаатнуудын үгийг сонс. Таны хувийн үзэл бодолтой зөрчилддөг ямар нэг үзэл бодлыг бүү эсэргүүц.
Пүрэв, 2015 оны 09 сарын 24

Загас – (2/19-3/20)
Хайр дурлал, гэр бүл, ажил төрөл бүх зүйлд амжилттай сайн өдөр. Ажил ихтэй хэдий ч үнэнч ажилтнууд тань танд туслах болно. Таныг тойрон буй энэ ертөнцийн төвд нь та байх болно. Харин шалихгүй зүйлээс болж тойрон хүрээлэгч нарынхаа урмыг хугалж болохгүй. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь таатай байна. Нөлөө бүхий хэн нэгэн гарч ирнэ.

Өнөөдрийн зурхай /2015.09.24/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.