Халле Берригийн шинэ төрх
- Views428
- Likes0
Жүжигчин Оливер Мартинезтэй сүй тавьснаа зарлаад удаагүй байгаа Халле Берри хуримын бэлтгэлээ базааж эхэлжээ. Оскарын шагналт жүжигчин бүсгүй олон жилийн турш жижигхэн халимаг үстэй явсан билээ. Харин энэ удаа тэрээр үсээ мөр хүртлээ уртасган, буржгар, цайвар өнгөтэй болгосон байна. Үүний өмнө өнгөрөгч долоох хоногийн эхээр Берри сүйт залуугийнхаа хамт оройн зоог барьж явахдаа анх үсний засалтаа олон нийтэд харуулсан юм. 45 настай Берри 46 настай Францын нэрт жүжигчин залуутай 2010 оноос болзож эхэлсэн.
Тэрээр өмнө нь бейсболын тоглогч Дэвид Жастис болон R&B дуучин Эрик Бенеттэй тус тус гэрлэж байсан билээ. Мартинез түүнтэй сүй тавьсан тухайгаа хэвлэлийнхэнд ярьж амжсан. Харин Берри энэ талаар чимээгүй л байгаа. Тэр энэхүү баярт мэдээгээ албан ёсоор зарлаагүй ч сүйн бөгжөө зүүж яваа нь энэ мэдээллийн нэгэн том баталгаа болж байгаа ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Мартинез Miami.com-д ярилцлага өгөхдөө, “Тийм ээ, бид сүй тавьсан” хэмээн зарлаж байсан удаатай.
Халле Берригийн шинэ төрх | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |