Мисс, модель Г.Сарантунгалаг “Эко ирээдүйн төлөө” сайн дурын аяныг эхлүүлжээ

 

Монголын дизайнерүүдийн холбооны “А” зэрэглэлийн модель, Эра модель агентлагийн тайзны алхааны багш, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогч, мисс, модель Г.Сарантунгалаг Монголын мянга мянган хүүхэд залуучуудыг эко ирээдүйг бүтээхэд уриалж “Эко ирээдүйн төлөө” сайн дурын аяныг санаачлан эхлүүлжээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт дэлхийн улс орнуудын хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа энэ цаг үед Монгол улс болон зүүн хойд Азийн орнууд дээрхи асуудалд хамгийн их анхаарал хандуулж цөлжилтийн эсрэг мод тарих, хүүхэд залуучуудын эко боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажилласаар байгаа юм. Иймд ЕБС-ын сурагчид болон оюутан залуучуудыг мод тарьж арчилж ургуулах ариун үйлсэд уриалж тэдгээрийн эко боловсролыг дээшлүүлэхээр хэдийнэ ажлаа эхлүүлжээ. Энэхүү гэгээлэг ажилд нь “My club”, “Залуусын давалгаа” НҮТББ-ын гишүүд дэмжигчид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тус аяны эхлэл болгож 2015 оны 9-р сарын 25-нд “Экологийн боловсролыг ирээдүйн залууст” нэртэй танхимын сургалтыг Нийслэлийн 75-р сургуулийн дунд ангийн сурагчдад явуулахаар болжээ. Мөн 2015 оны 9-р сарын 26-нд “My club”, “Ногоон ази” сан, “Мандах бүртгэл” дээд сургууль, Нийслэлийн 75-р сургууль нартай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд мод тарих, арчилж ургуулах тухай практик сургалтыг зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх юм байна. Түүнчлэн 2015 оны 10-р сарын 4-нд “Trash Backet Challenge” арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд зохион байгуулах ажээ.  Ийнхүү өөрийн гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлаж “New Face 2013” тэмцээний үндэсний ялагч “Топ модель” өргөмжлөлт, “Student miss 2015” тэмцээний гутгаар байрын мисс, “Miss international beauty 2015”, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогчоор шалгараад байгаа мисс, модель маань эх орныхоо “Эко ирээдүйн төлөө” үйл хэргээ эхлүүлжээ.

Энэ дашрамд дурьдахад мисс, модель Г.Сарантунгалаг нь 2013 оны 6-р сард “Хоггүй туул гол минь” сайн дурын аян, 2013 оны 7-р сард, 2014 оны 9-р сард “Цацруулагч уут” сайн дурын аян, 2014 оны 9-р сард “Ээжтэй хайртай өдөрлөг” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 2014-2015 оны 9-р сард “Мартагдашгүй намар 1,2” атарын аян, 2014-2015 оны 10-р сард “Мөнх цохилох зүрх 1,2” сайн үйлсийн аян, 2015 оны 9-р сард “Эко ирээдүйн төлөө” сайн дурын аян зэрэг олон арван ажлуудын санаачлагч, зохион байгуулагч, дэмжигчээр ажиллаж ирсэн нийгмийн түүчээ болсон нэгэн юм.


Мисс, модель Г.Сарантунгалаг “Эко ирээдүйн төлөө” сайн дурын аяныг эхлүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 7 September 2016 Reply

ээж нь үнэхээр сайхан, ажилсаг, хүнлэг нутаг усандаа нэртэй хүн байсансан , ээжийнхээ үргэлжлэл болж яваа мундаг дайчин хөдөлмөрч охиндоо эгч нь чамаар бахархаж явдаг шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.