Синди Кроуфорд: Мөнхийн ус уух юмсан

Супермодель Синди Кроуфорд “The Edit” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

37brbovfp414o0rpr8lkfmjsvb

 

-Ирэх онд 50 нас хүрнэ. Сэтгэлээр унаж байна уу?

 

-Тиймээ их хэцүү байна. Нас бол тоо гэдгийг батлахын тулд их олон жил зарцууллаа.

 

-Бүх хүн цаг хугацааны өмнө ялагдал хүлээдэг. Цаг хугацааг ялах боломжтой юу?

 

-Мөнхийн ус уувал яахав ялж болох л юм. Ганцхан үнэн бол бүгд үхнэ. Мөнхийн ус уух юмсан. /Инээв/

 

-Байдаг гэдэгт итгэдэг үү?

 

-Тиймээ.

 

-Миний бодлоор та өмнөх шигээ үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Үгүй дээ. Миний нүдний дор үрчлээ тогтож, их хурдан ядардаг болсон. Мөн ажил хийхээсээ илүү амрах, зугаалах дуртай болсон. Миний бие махбодь, тархи хүртэл өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Хэдий би наснаасаа 10 чадвал 20 насаар залуухан харагдахыг хүсч буй ч гадаад төрхөндөө хэтэрхий их цаг зарцуулах болоод байна. Зөвхөн нүүрэндээ хоёр цаг зарцуулахыг хүсэхгүй байна.

 

-Хэрвээ цаг хугацааны машин бүтээгдвэл та хэдэн он руу очих вэ?

 

-Би 1980 онд очих болно. Миний карьерийн оргил үе гэхэд болно. Би энэ үед хэтэрхий их ажиллаж, хөдөлмөрлөдөг байсан ч огтхон ядардаггүй байсан.

 

 

-Та одоо ч олны анхаарлыг татсаар байгаа. 1980 он гэлтгүй 2000 оны эхэн үе хүртэл “Дуртай загвар өмсөгчөө хэл дээ, нэрлээч” гэхэд ихэнх хүн “Синди” гэж хариулдаг байсан. Та бол амьд домог.

 

-Би 1980 оны үед өөрийнхөө мөрөөдөл, амьдралын гол зорилго юу гэдгийг мэдсэн. Тиймээс л энэ үедээ их хайртай.

 

-Таны охин Кайя Гербер үзэсгэлэнтэй болсоор байна. Тун удахгүй түүний нэрийг хүн бүхэн мэдэж, алдартай загвар зохион бүтээгчид түүнд л зориулж загвар урлах болно?

 

-Охин минь багаасаа л намайг дагаж олон шоунд оролцож явсан. Кайя брэнд болон загварын тайз гэдгийг сайн мэднэ. Миний бодлоор хүмүүс охиноо загвар өмсөгч гэхээсээ илүү мэдлэгтэй хүн болгох хэрэгтэй. Гэхдээ тэд бидний зурсан замаар явахгүй нь тодорхой. Охиноо Харвардын их сургуульд оруулаад л хуульч болгоно хэмээн боддог байсан. Аль болох шоу бизнесээс хол өсгөхийг хүссэн ч бүх зүйл эсрэгээрээ болсон. Охин минь нэг л өдөр загвар өмсөгч болохыг хүссэн. Би эрс татгалзсан ч охиноо ялж чадаагүй.

 

-Тэгвэл охиныхоо сонголтыг эсэргүүцсэн гэсэн үг үү?

 

-Миний дэмжлэггүйгээр өөрөө алдартай брэнд, сэтгүүлтэй хамтран ажиллах гэрээ байгуулахад нь хүлээн зөвшөөрсөн. Би загварын тайзыг ямар гэдгийг сайн мэднэ. Би олон ч удаа шархалсан. Тиймээс охиноо шархалж, буруу зам руу орохоос эмээж байна.

 

-Охиныхоо биеийн аль хэсэгт дуртай вэ?

 

-Үс нь их гоё. Мөн хөл нь их урт. Охин минь жоохон л дасгал сургуулилт хийхэд төгс галбиртай болно.

 

-Таны хүү Пресли хүртэл холливуудад хүч үзэхээр зориг шулуудсан. Сүүлийн үед дэлгэцнээ гарч буй уран бүтээлд дүр бүтээх нь ихэссэн. Хүүхдүүдийн тань сонголт танд таалагдаж байна уу?

 

-Тэдний сонголтыг хүндэтгэх нь эх хүний үүрэг. Гэхдээ тэдний сонголт миний сэтгэлийг түгшээдэг. Тэд аав, ээжийнхээ ачаар ажил хийж, бүх аюул ослоос хол байсан. Тэд хэтэрхий балчир байна.

 

-Нөхөр тань хүүхдүүдийнхээ шийдвэрийг хүндэтгэдэг гэж сонссон?

 

-Тиймээ. Хэлсэн болгоныг нь дэмжээд байхаар миний уур хүрдэг.

 

 

-Олны танил эрхмүүдийн хүүхдүүд буруу зам руу орохдоо их сайн. Хар тамхи, согтууруулах ундаа гэх мэт?

 

-Би энэ бүхнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

 

-Өнөөгийн загварын ертөнц ямар ч ёс суртахуунгүй болсон хэмээн сэтгүүлчид бичиж, үзэгчид шүүмжилдэг. Та санал нэгдэж байна уу?

 

-Ёс суртахуунгүй болсон гэхээсээ илүү зүгээр л чөлөөтэй болсон гэхэд болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Шууд.мн


Синди Кроуфорд: Мөнхийн ус уух юмсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.