Пакистанд зургаан хөлтэй хүүхэд төрсөн нь ховор тохиолдол гэнэ. Түүнд хийсэн мэс засал үр дүнтэй болжээ. Умару Фарук гэдэг энэ хүүгийн илүү хөлүүдийг нь авсан байна.
Цаашдаа хүү хэвийн амьдарч чадна гэж эмч нар үзэж байна. Ихрүүдийн нэг нь үтрээн дотроо нөгөөгийнхөө эрхтэнүүдийг “зээлж” ийм гажиг хүн болж мэндлэх нь сая хүүхэд төрөхөд нэг тохиолддог аж.
Эмч нар мэс засал хийхийн өмнө тэр олон хөлний аль нь Фарукийн төрөлхийн, аль нь түүний биед уусан шингэхдээ ихрийнх нь үлдээсэн хөл болохыг тогтоох шаардлага гарсан байна.