ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотноо Тува, Алтай, Буриад, Казакстан, Өмнөд Солонгос зэрэг 13 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн “Азийн мисс-Алма Матер 2012” тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээний тэргүүн байранд 19 настай Буриад улсын мисс Арюна Бубеева орж Ази тивийн хамгийн гоо бүсгүйгээр шалгарчээ.
Тэргүүн дэд миссээр Башкортостаны бүгд найрамдах улсын мисс Разил Абдулгазина тодорсон бол хоёрдугаар байранд Тувагийн мисс Арзаан Ондар нар шалгарчээ.
Тэргүүн мисс Арюна Бубеевагийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцсон анхны гараа нь “Буриадын мисс 2010” тэмцээн бөгөөд нийтдээ 5 титэм хүртээд байгаа улсынхаа нэрийг дуурсгаж яваа мисс юм.
Угшигч та бүхнийг Азийн тэргүүн мисс Арюна Бубеевагийн зургийн ертөнцөд урьж байна.
Эх сурвалж: www.miss.mn /Ж. Цацрал/