
Хятадын хуурамч бараа үйлдвэрлэгчид iPhone 6S-ийг албан ёсоор худалдаанд гаргахаас хэдэн хоногийн өмнө хуулбарыг нь зах зээлд нийлүүлжээ. Уг утас андройд систем дээр ажилладаг ч программуудыг ньiOS-ийнхтэй адил харагдахаар хийсэн байна. МөнApple-ийн утсанд анх суулгадаг бүх л программ ажилладгаас гадна дуу хоолойгоор удирддаг“Siri” туслахыг суулгасан аж. Хуурамч “iPhone 6S”-д4.7 инчийн дэлгэц, 1,5 ГГц давтамжтай ARM-Cortex процессор, 4 Гбайт санах ой, 1 Гбайт шуурхай санах ой бүхий төхөөрөмж суурилуулжээ. Арын камер нь 13-мегапискелийн нягтралтай буюу“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүнээс илүү хүчин чадалтай ч урд талынх нь 2 Мп-ийнх аж. Шинэ утас ердөө 91 ам.долларын үнэтэй ч ийм хуурамч утсыг зөвхөн Хятадаас олж авах боломжтой.