Нас барсан найз бүсгүйдээ зориулж сүйн бөгж худалдаж авчээ

AAePouq260974878201509281214Их Британийн 22 настай залуу нас барсан найз бүсгүйдээ зориулж сүйн бөгж худалдаж авчээ.

Түүний найз бүсгүйг Абигейл Халл гэдэг байсан бөгөөд 18-хан настай бүсгүй гэнэтийн байдлаар нас барсан гэдэг.

Их сургуулийн оюутан Абигейл биологийн чиглэлээр суралцахаар энэ жил их сургуульд элсэн орсон бөгөөд хичээл эхлээд нэг сар ч болоогүй байхад сургуулийнхаа ойр амиа алдсан байдалтай олдсон байна.

Түүний үхлийн шалтгааныг хараахан олоогүй байгаа бөгөөд зуурдаар нас барсан гэж үзэж байгаа аж.

Гэвч түүний үхэл найз залуу Жош Томсонд дэндүү хүнд тусчээ.

Хос залуус алсдаа сүй тавьж, гэрлэх тухай төлөвлөсөн байсан гэдэг. Цагаасаа эрт даанч залуугаараа нас барсан үзэсгэлэнт бүсгүйдээ зориулж, хийж амжаагүй сүйн ёслолыг нь хийж, хуримын бөгж хуруунд нь зүүлгэсэн байна.

Грект дасгалжуулагч хийдэг Жош тэр өдөр найз бүсгүйнхээ гар утас руу залгахад өөр хүн утсыг нь авч түүнийг амьсгалахгүй байгаа талаар дуулгасан юм…

Хайрт нь хэдий хорвоог орхисон ч Жош түүнийг үргэлж өөрийн гэргий гэж санаж, дэлгүүрээс сүйн бөгж худалдаж аван, нас барсан бүсгүйн хуруунд зүүж, одоо чи миний эхнэр гэж хэлсэн юм.

“Тэр бол миний эхнэр.

Миний бичих үгс түүндээ хэчнээн их хайртайг минь илэрхийлж даанч чадахгүй, тэр миний өглөө болгон сэрэх шалтгаан минь байсан”

“Би чамдаа хайртай Панда минь, Чамайгаа үүрд хайрлана”…

Жош ингэж бичсэн бөгөөд хосууд Турк, Дубайгаар аялж, Шинэ жилийн үдшийг Парист өнгөрөөнө гэж мөрөөддөг байсан гэдэг…

И.АВГУСТА

PHOTONEWS.MN


Нас барсан найз бүсгүйдээ зориулж сүйн бөгж худалдаж авчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.